Реал, Дортмунд хагас шигшээд шалгарлаа
2013-04-10

 

Аваргуудын лигийн шөвгийн наймын хоёр хосын хариу тоглолт өчигдөр боллоо. Талбай дээрээ 3:0 харьцаатай хожсон Испанийн Реал Мадрид баг Истанбул  хотод Галатасарай зочлон тоглов.

Тоглолт эхний гоолыг К.Роналдо 7 дахь минутад хийж Реал давамгайлж эхэлсэн ч талбайн эзэд тоглолтын хоёр дахь хагаст илт сэргэж дараалсан 3 гоол хийв. Галатасарайгаас Э.Эбүэ, У.Шнайдер, Д.Дрогба нар гоолдсон. Туркийн багт итгэл найдвар ассан ч харамсалтай нь шүүгчийн мэдлийн сунгасан цагт К.Роналдо дахин гоолдсоноор Реал Мадрид хагас шигшээд шалгарлаа.

Нөгөө талд эхний тоглолтондоо хуурай тэнцсэн Малага, Боруссиа Дортмунд хоёрын сонирхолтой тоглолт болж өндөрлөлөө. Талбайн эзэд буюу Дортмондчууд 90 дэх минут  хүртэл хожигдож явсан ч гайхалтай эргэн ирэлтийг хийж чадсанаар цааш шалгарав. Шүүгчийн мэдлийн сунгасан цагт М.Ройс, Ф.Сантана нар дараалан гоолдсоноор германы баг хагас шигшээд шалгарлаа.

Б.Батбаатар

Shuud.mn
Сонин хачин
jonvonjovi:
real real demjij bna
2013-04-10