Ойрын үед пуужингийн цохилт хийнэ
2013-04-10

  Америкийн тагнуулын албаас хамгийн сүүлд авсан мэдээллээр Хойд Солонгосын алсын дохиоллоор удирдах ойрын тусгалтай пуужин харвахад бэлэн байгааг мэдээлжээ. CNN-ийн мэдээлснээр пуужинг Японыг чиглүүлэн байршуулсан аж.

Америк болон Японы тал пуужингийн харвах чиглэлийг тандаж замд нь устгах төлөвлөгөөтэй байгаа талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.

Харин  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Солонгосын хойгийн асуудал хяналтаас гарч болзошгүй талаар анхааруулсан байна. Тэрбээр Хойд Солонгосыг “хүндрүүлсэн мэдэгдлээсээ” татгалзаж хамтарсан аж үйлдвэрийн бүсийг Кэсон бүсэд нээхийг дахин санал болгожээ.

Д.Баясаа

Shuud.mn
Сонин хачин
Deegii:
Yasan odtson batsaan be
2013-04-11
12.21:
za ehelsen shuu
2013-04-11
oogii:
Dainiig ecergvvtsej bn
2013-04-10