Лениний музейн өмчлөлийн асуудлыг анхан шатны шүүхэд шилжүүллээ
2013-04-10

  Төрийн өмчийн хороо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалт ёсоор ашиглахын тулд  шүүхийн шийдвэрүүдийг эргэн нягтлуулахаар Нийслэлийн шүүхэд хандаад байсан билээ. Тодруулбал, ССАЖЯ болон Төрийн өмчийн хороо музейг зориулалт ёсоор нь яаралтай ашиглахын тулд МАН-ыг ашиглагч тал буюу өмч нь мөн гэж байсан тухайн үеийн  шүүхийн шийдвэрийг нягтлуулах хүсэлтээ ийнхүү тавиад байсан. Энэ  асуудлаарх шүүх хурал өнөөдөр 08.30 цагт Нийслэлийн шүүхэд боллоо. Харин Нийслэлийн шүүх уг асуудлыг авч хэлэлцээд, зарим материалыг дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн тул хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ТӨХ-ны хүсэлтийг Нийслэлийн шүүх дэмжжээ. Эргэн сануулахад, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмчийг тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байж. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН  ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
амжилт:
дэмжиж байна
2013-04-11
hiuu:
төр барьж байгаа эрх мэдэлтэнүүд зөв шийдвэр гаргах байх итгэж байна
2013-04-11
Demjij bna:
Shuukh zov shiidver gargajee
2013-04-10
зочин:
энэ бузар нам бизнес хийгээд л,хуулиа зөрчөөд л ,хурлаа хаяаад л ,бусдыг доромжлоод л байгаад байх юм.
2013-04-10
IRGEN:
MUZII CHIGEEREI BAISAN DEER MAN OMCH GEJ YU YARIAD BAIGAA YUM BE
2013-04-10