Д.Батхуяг нарын гомдлыг хэлэлцэнэ
2013-04-10

Анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонссон  АМГ-ын дарга асан Д.Батхуяг  нарын гомдлыг нийслэлийн Шүүхэд энэ сарын 15-ны өдөр хэлэлцэх тов гарчээ.

Баянгол дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард АМГ-ын дарга асан  Д.Батхуягийг төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 6 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Л.Даваацогтыг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг тус бүр гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 5 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон юм.

Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь 2009, 2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан нь тогтоогдсон билээ. Тэд үүгээр зогсолтгүй, мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон юм.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
ooooo:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-10
zochin:
gazar nutgaa hudaldsan huniig yahaaraa iim hongon yal onoodog bainaa staaziin yal ch bagadah yum bishuu
2013-04-10
51456189:
gerees n porter gedeg mashin deer mongo achaad yavsan youm bish uu 11.000.000.000$ ene bichleg n baidag gene lee shdee
2013-04-10
ttttt:
ene yundaa gomdoldog yum ulsiin ter ih horongo mongo idej uuchihaad 6 jiliin yal 5 saya togrogch geh shig
2013-04-10
shudraga irgen:
Mongol ulsad mini shudraga yos jinhene utgaaraa tsetseglen hogjij bna. Sain saihan tsag ireh ni dee. Yamai daa. Ur huuhduud mini sain saihan shudraga niigemd sanaa amar amidrah ni dee.
2013-04-10