“Засгийн газарт үүрэг өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсийг шийдэв
2013-04-10

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралданаар өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газарт үүрэг өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх  асуудлыг орууллаа. Өмнө нь уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан бөгөөд энэ удаад тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Тогтоолоор төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Засгийн газарт үүрэг өгөх тухай асуудлыг тавьжээ. Хуралдаанаар эхлээд эмнэлгийн зоиулалтаар баригдаж байгаа барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах нь үйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 9 гишүүн уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлаархи хууль тогтоомжийн талаар тайлбар хийж хуулиа биелүүлэхэд онцгой анхаарч санал дүгнэлтээ гаргахыг хүсэж байлаа. Цаашид Байнгын хорооноос уг асуудлаар маргалдах талуудыг оролцуулалгүйгээр хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. У.Хаш  
Shuud.mn
Сонин хачин
зочин:
эмнэлэг хүрэлцэхгүй туйлын хүнд байгаа өнөө үед энэлэгийн зориулалтаар баригдсан барилгыг конторын барилга болгон өөрчилж байгаа АН-ын тэнэглэлийг ард түмэн ойлгохгүй байна. эдийн засгийн алуурчдын дураараа дургих явдлын эсрэг цор цор гээд байдаг монголчуудыг устгах ажлыг бууны ноходоороо дамжуулан хийх гэж байгаа юм бишүү? гэж л ойлгогдоод байна шүү?
2013-04-11
iiii:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-10