Сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл авлаа
2013-04-10

  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Австралийн Парламентын Сенатын танхимын гишүүн, парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Кирстен Леверморийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Хатагтай Кирстен Левермор сонгуулийн үеэр сонгуулийн тойрог, хэсэгт ажилладаг төрийн албан хаагчдыг хэрхэн сонгож, ажлыг нь  урамшуулдаг болон  сонгуулийн зардал, улс төрийн намуудын санхүүжилт, зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг, сонгогчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажил зэрэг Монгол Улсын сонгуультай холбоотой өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл авсан байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн сонгож, ашигласан талаар мэдээлэл авч, мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Хатагтай Кирстен Левермор Монгол Улс ардчиллыг маш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа сонгуулийн ардчилал, шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг  олон улс нааштай үнэлж, хүлээн зөвшөөрч байна гээд энэ оны 9 дүгээр сард болох Австралийн парламентын сонгуулийг ажиглах монголын ажиглагчдийг урьж байна гэдгээ илэрхийлжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин