Замуудын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажилд нэг тэрбум төгрөг зарцуулна
2013-04-11

  Нийслэлийн Авто замын газар, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран “Монгол орны нөхцөлд тохирсон авто замын тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжид нөлөөлөх нь” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулсан байна.  Семинарт БНСУ-ын КСС групп, BSMG компани хамтран оролцож, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн газрын холбогдох албаныхан оролцжээ. Семинарыг нээж Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж үг хэлэхдээ: “2013 онд Улаанбаатар хотын 450 км гол гудамж замуудын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажилд нэг тэрбум төгрөг зарцуулна. Тэмдэг, тэмдэглэгээний ажилд өрсөлдөөнийг бий болгож, материалын чанар болон тоног төхөөрөмжийн чанар, стандартад бид өндөр хяналт тавьж ажиллана” гэсэн юм. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний будгийн стандарт, чанар, төрөл, хэрэглэх аргачлал, цаг уурын нөхцлөөс шалтгаалах асуудлууд, хотын үзэмжид тэмдэг, тэмдэглэгээ хэрхэн нөлөөлөх зэрэг сэдвээр илтгэл явагдаж, авто замчид санал бодлоо солилцсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
үгүй за:
яаж бодоод нэг тэрбум гарах вэ дээ. үсрээд л 300 сая гарна. идэж уух нь хэтэрч байгаа юм биш үү.
2013-04-11
zochin:
Zamaa ehkeed zasaad temdegle Mashin salj unlaa aan
2013-04-11
jolooch:
Ehleed zamaa zas l daa daraa ni temdegee tavidaa
2013-04-11