Цалин тэтгэвэр нэмэх хуулийн төсөл боловсруулжээ
2013-04-11

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 14 гишүүн цалин тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэх тухай тогтоолын төсөл санаачилсан тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол  нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Тэд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай хэмээн үзэж буйгээ илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлээгүй, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, 740 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжид олгосон. Гэвч бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжсонгүй, эсрэгээрээ өссөн. Нэг үгээр хэлбэл, МАН Засгийн газрыг удирдаж байхдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмж, уул уурхайн баялгаас иргэдэд 800 тэрбум төгрөгийг олгосон бол Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин хэдхэн аж ахуйн нэгжид 740 тэрбум төгрөг олгосон. Ийм арга хэмжээ авсан ч энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 11.3 хувьд хүрсэн үзүүлэлттэй байгаа аж.

Инфляци ийн өсөх нь дундаж амьдралтай иргэд, дунджаас доогуур орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусаад буй. Тиймээс дээрх нэр бүхий гишүүд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр,тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлаар Засгийн газарт үүрэг өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
182 160:
жаахан ажил хийлгээд орхи л доо тэсэж үз дээ
2013-04-13
зочин:
ер нь яагаад нэмж болохгүй гэж. нэмэх нь зүйтэй. тогтвортой болохыг нь хүлээгээд бид юу хожих юм. хэдэн хүн л улам тасархай болно биз.
2013-04-12
irgen:
MAN bolio!!! Mon Ardchilsan Nam eej narin mongo yarihaa BOLIO!!! Aliin bolgon ard olnooroo TOHUUR HIIH um be???
2013-04-11
лхагва:
Засаглаад удаагүй байгаа нөхдөөс яөсөн их зүйл нэхэх нь вэ.Болоогүй байна.Эхлээд та нарын 20 хийсэн булхайг илчлэг.Завхруулсан төрийг чинь янзлаг.Их хуралд ялагсан гомдлоо ажил хийх гэж байгаа хүмүүсээс бүү нэх
2013-04-11
deer:
chi tendee l yum bga bizde nimuulehgui bol. Yaagaad bolohgui gej nemj l bh heregtei shde. tertee tergui barij chadahgui yumig
2013-04-11
эсэргүүцэгч:
ман популизм хийхээ больёо, энэ жил инфляцыг барихын тулд цалин нэмэхгүйгээр эхлээд монгол банктай хамтарч байгаад барааны үнийг тогтвортой болгох арга хэмжээ авах гэж байгаа шүү дээ, та нар дараа нь инфляцаа барина гэсэн амлалтаа биелүүлээгүй гэж хэлэх гэж байгаа юм
2013-04-11