СХД-ийн АН сонгуулийн хууль зөрчиж байна гэв
2013-04-11

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. Гурван мандаттай Сонгинохайрхан дүүргийнхэн “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар хэдийнээ УИХ-ын гишүүн болсон. Харин энэ сарын 14-нд буюу ирэх ням гарагт гурав дахь төлөөллөө сонгох юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.1 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон юм. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Тэгэхээр энэ удаагийн дахин сонгуулиар УИХ-ын танхимд сууж буй 74 гишүүн дээр хэн нь нэмэгдэх нь тодорхой болох юм. Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин сонгууль явуулахтай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч Ж.Сандагсүрэн нар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Улсын Их хурлын 26 дугаар тойрогт болох дахин санал хураалт энэ сарын 14-ний өдөр товлогдсон бөгөөд АН-аас явуулж буй хууль бус үйлдлүүдийн талаар баримт дэлгэхээ мэдэгдэв. Энэ нь МАН-ын зүгээс аливаа зөрчлийг гарсны дараа бус аль болох ийм зөрчил дахин гаргахгүй байх, төрийн албан хаагч жирийн иргэдийг хууль бус үйлдэлд татан оролцуулахаас урьдчилан сэргийлэх зорилго агуулж байгаа гэлээ. Тэд энэ үеэр өнөөгийн төрийн эрх барьж буй АН, тус дүүргийн АН-ын албан тушаалтнууд үүнийг үл тоомсорлон дахин санал хураалтаас өмнө сонгогчдын дунд сурталчилгаа хийх, хөнгөлөлттэй болон үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглосон хуулийн заалтыг ил цагаан зөрчиж төрөл бүрийн бохир арга хэрэглэж байна. Уг хууль зөрчсөн ажиллагааг Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнд нэр дэвшигчид толгойлон хийж байгаа нь туйлын харамсалтай байна. Ер нь сүүлийн үед хууль сахиулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Ардчилсан намын энэ мэт удирдлагуудаар толгойлуулсан орон нутаг дахь удирдах ажилтнууд намайг хэн хэлэх вэ гэсэн хандлагаар аливаа зүйлд хандан, хэт бардаж, хууль зөрчиж байгаагаа энгийн үйлдэл мэт авирлах болсонд бид туйлын их зэвүүцэж байна гэв. Тухайлбал: Баримт-1 Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлд сэтгэл хэрэгтэй” нэртэй уулзалтыг энэ сарын 13-ны өдөр “Буянт Ухаа”-д байх спорт цогцолборт хийхээр төлөвлөөд байгаа тухайгаа Сонгинохайрхан дүүргээр тараагаад байна. Уг уулзалтдаа Сонгинохайрхан дүүргээс 300 төрийн жинхэнэ албан хаагчыг өөрсдийн үзэмжээр сонгон оролцуулахыг намынхаа ажилтнуудад даалгасан байна. Үүнийг бид маргааш нь буюу 14-ны өдөр болох дахин санал хураалтад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна. Баримт-2 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хороодын бүх хэсгийн ахлагчдыг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт хуваан Төрийн ордонд дуудан зоог барьж, Есөн хөлт цагаан туганд мөргүүлэх зар тараагаад байна. Энэ үеэрээ Л.Эрдэнэчимэг гишүүн хороодын ахлагч нарын нийгмийн асуудлыг сонсох, цалинг нь нэмэх санал авах, нийгмийн даатгалд хамруулах гэсэн гурван асуудлаар ярилцана  гэсэн зар түгээгээд байна. Баримт-3 Өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28 дугаар хорооны иргэдийг Нийслэлийн иргэний танхимд дуудан уулзаж ухуулга хийх зар тараасан. Уг уулзалтаа “Хотын дахин төлөвлөлт” гэсэн гоё нэрээр халхавчлаад байна. Сонгуулиас хойш сураггүй байсан дарга нар гэнэт Сонгинохайрхан дүүрэг рүү хандсан үйл ажиллагааг бөөнөөр нь дахин санал хураалт явах өдрийн өмнө хийж байгааг зохион байгуулалттай иргэдийн саналд хүчтэй нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна. Баримт-4 Ардчилсан нам дахин санал хураалтад оролцогч байж 26 дугаар тойргийн нутаг дэвсгэр  Ардчилсан намын 23 жилийн ой гэсэн зурагт самбар байрлуулсан. Баримт-5 Сонгинохайрхан дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүдээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгийн хувийн компани болох “Монос”-ын витаминжуулалтын аян нэрийн дор Л.Эрхэмбаярын сурталчилгааг байнга хийж байгаа. Баримт-6 Хороодын өрхийн эмнэлгүүд үнэгүй үзлэг хийх нэрийн дор бүх айлуудаар орон эмч ажилтнууд нь шууд Л.Эрхэмбаярыг сонгоорой хэмээн сурталчилгаа хийж байгаа. Баримт-7 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Морин уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр мөн л Л.Эрхэмбаярын сурталчилгаа явсан. Баримт-8 FM101,7-гоор өчигдөр буюу 10-ны өдрийн оройн 18.30 цагийн орчим улаан цайм сурталчилгааны нэвтрүүлэг явууллаа. Эл нэвтрүүлгээрээ манай нэр дэвшигчийн нэр төрд халдан “Монголчууд бөхө дсаналаа өгөхгүй” гэх мэтээр ярьж суртал ухуулга хийлээ. Баримт-9 Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороодын өрхөөр гуравдугаар сард Ардчилсан намын өмнөх сонгуулийн сурталчилгаанд явж байсан эмэгтэй ороод гарахдаа нарийн судалгаа аваад эргэн холбогдоно оо гэж явсан байдаг. Гэтэл өнөөх эмэгтэй энэ сарын 9-ний өдөр судалгаа авсан айлуудтайгаа эргэж холбогдон 25 кг-ын гурил, 2 кг цагаан будаа, 00-ын цаас, талх, вок зэргийг торонд хийн 87-50 УНН улсын дугаартай ногоон өнгийн старекс, 88-29 УБН улсын дугаартай ногоон өнгийн хьюндай маркын машинуудаар тараалаа. Баримт-10 СХД-ийн газрын албаны нэр бүхий ажилтан сонгуулийн сурталчилгаа хийсэн, нэн ядуу иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээний төрөл болох үнэгүй хүнсний талоныг Ардчилсан намын төлөө санал өгөх амжиргааны түвшин харгалзахгүй иргэдэд өгсөн. Баримт-11 “ЭЙЧ ЖИ ЭС ЭМ”  компанийн “Хашчулуун” нэртэй сувилалд өдөрт л 30 хүнийг үнэгүй эмчилж, үйлчилж байгаа. Энэ ажиллагааг дүүргийн Халамжийн газраас зохион байгуулж байна. Хуулиараа халамжийн газраас эмзэг бүлгийнхэн болон өндөр настнуудыг сувиллуудтай гэрээ байгуулан сувилуулдаг ч үнийн дүнгийн 50 хүртэлх хувийн хөнгөлөлт л олгодог журамтай. Гэтэл энэ удаад өдөр 30-аар нь хүн зөөн сувилалд явуулж байгаа бөгөөд эмчлүүлэхээр ирсэн иргэдийг үзэх явцдаа сувилагч нар нь “Та нарыг Л.Эрхэмбаяр л ингэж сайхан үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа юм шүү. Түүнийг дэмжээрэй” хэмээн ухуулга хийж байгаа болно. Баримт-12 Энэ сарын 6-ны өдрийн 16.00 цагийн орчим 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Эрхэмбаярыг дэмжээрэй Ардчилсан намын гишүүн н.Цэдэн-Иш ухуулга хийж явахад нь иргэн Р.Отгонбаяр тааралдан хууль зөрчиж байгааг нь сануулсан байна. Гэтэл н.Цэдэн-Иш ихэд уурсан Р.Отгобаярын толгой руу цохиж танхайрсан байгаа юм. Мөн тус дүүргийн бүх хороодод Ардчилсан намын шат шатны дарга нар хавтгай архидалт зохион байгуулж байгааг иргэд мэдээлсээр байна. Харин бид ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн нэр дэвшигчээ татуулах байсан. Хууль ялгавартай үйлчилж байна. Одоо та бүхэнд бидний хувьд байж боломгүй гэж үзэж байгаа бас нэгэн хууль бус үйлдлийг дэлгэе гэж бодож байна. Баримт-13 Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Одонтунгалагтуул сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай хамт багш, ажилчдад Л.Эрхэмбаярыг дэмжин санал өгүүлэх тухай үүрэг өгсөн. Энэхүү уулзалтаараа нэг багш дор хаяж 20-с доошгүй эцэг эхийг Л.Эрхэмбаярын төлөө санал өгүүлэх үүрэг хүлээлгэсэн байна. Үүргээ биелүүлэхгүй багшийг санал өгөхөөс татгалзсан эцэг, эхийн хүүхдүүтэй нь хамт сургуулийнхаа алслагдсан салбар Тахилтын сургууль руу хуваарилахаар өөрөөр хэлбэл хөөхөөр хүний санаанд оромгүй байдлаар дарамталсан байна. Хол сургуульд хуваарилагдахаас айсан багш нар ч ажилдаа орсон эцэг эхчүүд ч үүргээ биелүүлэхээр амлалтаа аваад эхэлчихсэн байна. Хуулийн дээр гишгэлэн, УИХ-ын сонгуулиар ард түмний өгсөн итгэлийг хэтрүүлэн хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж, шүүх цагдаа, сүр хүчээрээ далайлган эрх мэдлээ улам бүр нэмэгдүүлж байгаагийн хамгийн ойрын жишээ гэхэд л Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д ард түмний олонхийн санал авсан МАН хуулийн дагуу Засаг даргаа томилуулж чадалгүй эвссэн нэрийн дор АН-ын хүчээр томилсон Засаг даргатай ажиллаж байна. Ялагдсан бөхийг туг тойруулдаг шударга бус ийм засаг тогтсоноос болоод одоо дүүрэгт олон ажил унаж, олон ажил зогсож, шинэчлэгдэх байтугай зарим талаар хуучин хийдэг байсан ажлуудаа ч  хийж чадахгүй байдалд байгааг бид харж байна. Тиймээс дахин сонгуульд оролцогч иргэд шудрага сонголт хийхийн тулд бидний дэлгэсэн баримтыг нягталж үзнэ гэдэгт итгэж байна хэмээн хурлыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
шжауи:
ардачилсан хүчний алтанхуяг угаасаа луйварчин эрдэнэчимэг ч ялгаагүй
2013-04-14
Zuvluh ni deer:
Zuvluh ni deeree
2013-04-12
an,an:
an zuv.13,14,15 horoond taraasan yadgiin yun huuli zurchih yumtai hun yumaa ugch bna.huuli manai tal
2013-04-12
MАН болио:
Худлаа сvржигнэхээ болиоч. "Аргаа барахдаа ширдгээ маажив" гэгчээр яршиг л бна. Яг зерчсен гэхэд хэцvv л юмнууд бна ш дээ. Олигтойхон шиг нотолгоо олооч, эсвэл болиоч ядаргаатай юм, МАН.
2013-04-12
АН болъёо:
би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Манай байраар АН-ын хүмүүс байнга эргэлдэж байгаа.Гэхдээ дандаа орой үдшээр ухуулга хийгээл,сурталчилгааны цаас ч төраасан байна лээ. Энэ мэдээлэл үнэн байна. АН чинь шударга л байцгаая л даа гээл байдаг биз дээ. Шударга байгаач.
2013-04-12
зочин:
одоо нөгөө тал нь ман намын зөрчлийг гаргаад хэлчих хэрэгтэй тэгээд л адил болно, та нар өөрсдийгөө өөгүй өндөг гэж бодож байна уу, өндгөнд ч гэсэн өө байдаг юм даа кккк
2013-04-12
Зочин:
Ариун шудрага ардчилагчид маань ингэж улаан цайм хууль зөрчиж байгааг олон түмэн минь харж байгаа биз дээ монголчууд худлаа ярьж хүнийг дээрэлхэх гээд байгаа хүний г уг үздэггүй зантай даа АН тэр тарааж байгаа юмыг сайн аваад сонголтоо харин өөрөөр хийхээ мэдэх байлгүй дээ харж л байгаа
2013-04-12
зочин:
одоо нөгөө тал нь ман намын зөрчлийг гаргаад хэлчих хэрэгтэй тэгээд л адил болно, та нар өөрсдийгөө өөгүй өндөг гэж бодож байна уу, өндгөнд ч гэсэн өө байдаг юм даа кккк
Irgen:
Ee boliochee at nar. Hudlaa surug Pr hiij uursdiigee uruvdultei haragduulj uruvduulj sanal avah gesen bas neg arga ni. Humuus ajlaa hiij bna.
2013-04-12
aaaa:
zov hoo
2013-04-11
aaaaa:
tiim shvv
2013-04-11
HEHEHE:
ED NAR CHIN AN-G BUR MUR ALDAHGUI DAGAJ SHINSHILDEG BH NI HAHA.
2013-04-11
zochin:
man-iin ta nar ungursun ene olon jilvvded yr ni yugaar mongoliig giigvvlsen ym yuch hiij chadahgvi bj ym hiiju b.gaa hvmvvs rvv dairch davshildag ymnuud bvh ym ta nariig zasag barj baihad boloo biz dee odoo l neg enhiin tsagaan tagtaa bolj gene mongol muu b.gaad ta nariin buruu ih bii shv
2013-04-11
aaaaa:
tiim shvv
kkkkk:
naadah chin hudlaa manaihaar law yamarch hun orj ireegui hesgiin ahlagch nariig ch gesen duudaagui shdee bitgii ingej hun ulaim tsaim gutgej bgaach ali ni ch garsan yalgaagui l ard irgedee bish amin huwiinhaa erh ashgiig l bodhoos hoish
2013-04-11
zochin:
МАН - нхан өөлөх юмаа олж ядах юдаа зайлуул. Өөрсдөө урьд нь яаж будилуулж байлаа тэрний нь хажууд энэ юу ч биш.
2013-04-11
aaaa:
zov hoo
mongol:
nastai ulsuudiig erhembayar hulsluud zaluuchuudad erhembayariig songo geed guilgaad bn lee.
2013-04-11
Бат-дорж:
Өнгөрсөн юмыг сөхөж яриад хэрэг алга .Одоо болох юмаа яръя. Ингээд байвал сонгууль будилах хънь тодорхой . Будилбал юу болох бас тодорхой . Иймд аль аль талууд муу юмны бэлтгэл хийхдээ олны тархийг угаахаа болиочээ! Бид чинь та нарын хэн нь зөв ,хэн нь бурууг ялгаж салгахаа аль эрт больсон. Дарга болчихоороо урьд ярьж байсан сайхан үг ньалга болдог. Итгэхийн аргагүй Энэ болон ТОМ хүний сонгууль биднийг өршөөх болтугай! Бурхан өршөө
2013-04-11
jemi:
ene hudlaa manaihaar neg ch hyn orj ireegyi ene tuhai yarij bgaa neg ch hyntei taaraagyi
2013-04-11
доргио:
Наад хүмүүс чинь зүгээр л ажилаа хийж байна шүү дээ,Та нар ажил хийдэггүй болохоор ажил хийсэн хүмүүс сурталчилгаа хийж байгаа мэт харагдаж дээ.
2013-04-11
zochin:
шударга өрсөлдөх нь дээр шүү дээ. Гэхдээ УИХ, НИТХ-ийн сонгуулиар МАН баахан мөнгө тараасан шүү дээ. Тэгээд л Засаг даргаа өгч байж намжаасан байх өө.
2013-04-11