112 нэр төрлийн ном худалдан авчээ
2010-12-29

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагаа байнгын бөгөөд олон талтай  байгаа билээ. Түүний зэрэгцээ  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Конрад Аденуарын сан хоорондын хамтын ажиллагааг  цаашид улам тэлж ажиллахын төлөө байгаагаа   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга  Н.Жанцан илэрхийллээ.Тэрээр тус сангаас Үндсэн хуулийн цэцэд ном бэлэглэх ёслолын ажиллагааны үеэр  ХБНГУ-ын КАС-ын Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Иоханесс Д.Райтай уулзахдаа,  Конрад Аденуарын сангаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн номын сангийн сан хөмрөгийг арвижуулахад зориулж өгсөн 4000 еврогийн  хандивын мөнгөөр нийгэм, улс төр,төр эрх зүй, түүнчлэн үндсэн хуулийн эрх зүйтэй холбоотой нийт 112 нэр төрлийн ном худалдан авсан тухайгаа  түүнд танилцуулав. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин