Улаанбаатар
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөг болголоо
2013-4-12

  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаагаас 36.7 хувиар нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо гарын үсэг зурлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх ёстой.

Энэ дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөгөөр тогтоосон. Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд гол нэрийн бараа бүтээгдэхүүн өсч байгаатай холбогдлуун энэ хэмжээг нэмэхийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдаж, өчигдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгохоор тогтоож, гарын үсэг зурсан байна.

Энэ шийдвэр ирэх арвандугаар сард улсын төсөв хэлэлцэгдэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
unen:
ok,hodolmor erhelj bga hunii unelemjiig nemeh ni zov
2013-04-14
zochin:
xuwiin baiguulguud vvniig murdduggvi shv de
2013-04-14
zochin:
Ene ch yahav er ni 200000 doosh calin Mohuol baihaa bolison sh dee
2013-04-12
ӨЫЫБӨЫБӨ:
НОВШ ГЭЖ
2013-04-12
бусад:
нэгэнт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн юм чинь тэтгэвэр тэтгэмж мөн энэ жишгээр уялдан нэтэгдэх байх гэж ойлголоо
2013-04-12
zochin:
Nemeh yah we. Urgun heregleenii baraaniihaa uniig barij chadwal yahaw nemlee gej bodii
2013-04-12
шихихутуг:
Одоо МАН-ын дуу хоолойг хүлээн авч, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмэх хэрэгтэй бн
2013-04-12
шихихутуг:
Үйлдвэрчний эвлэл маш сайн ажиллалаа. Таг дуугуй байсан засгийн газар сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэлийн шахалтанд орж аргагүй нэмэх шив дээ
2013-04-12
шихихутуг:
хоёр жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой тул энэ бол болдог юм болдогоороо болжээ.
2013-04-12
ZOCHIN:
OK
2013-04-12