Эрүүл мэндийн салбарт - Хэмжил зүй чухал
2011-11-11

Эрүүл мэндийн салбар дахь Хэмжил зүйн үүрэг, оролцоо, энэ сэдвийг хөндөхийн өмнө хэмжил зүй нь бидний амьдралд, эрүүл мэндийн талд ямар үүрэгтэй юм бэ, гэдгийг ойлгомжтойгоор тодруулъя. Хэмжил зүй нь аливаа хэмжих хэрэгслийн физик хэмжигдэхүүн түүний хэмжээ болон бодис, бүтээгдэхүүний стандарт бүтэц нь байх ёстой хэмжээндээ хадгалагдаж, ашиглагдаж байгааг илэрхийлэх, тэр хэмжээнд нь хадгалуулах, ашиглуулах хэмжлийн арга, аргачлал, тэдгээрийг хангах нэгдэл байдаг юм. Тиймээс хэмжил нь бидний өдөр тутмын амьдралд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт хэрэглэгдэж байдаг тул тухайн бүтээгдэхүүний хэмжигдэхүүнийг хянаж, шалгаж, тохируулж нийгэмд шударга, итгэлтэй, нийгмийн зөв тогтолцоо, харилцааг олон улсын нэгдсэн системийн дор төрөөс зохицуулж байдаг юм. Эрүүл мэндийн салбарын хэмжил зүйн тухайд ярьж байгаагийн хувьд жишээлж хэлэхэд: бүх эмнэлгүүдэд хийлгэсэн шинжилгээний үр дүн ижил хэмжээнд гарч байхыг хэлнэ гэж ойлгож болох юм. Мөн наад зах нь физик эмчилгээний бүх төрлийн шарлагын аппаратууд байна, аппаратаас гарч буй чадал, хүчдэл, давтамж зэрэг өвчтөнд нөлөөлөх гүйдлийн хэмжээ нь тухайн төхөөрөмж нь техникийн нөхцөлд заасан стандарт үзүүлэлтээ гаргаж ажиллаж чадаж байгаа эсэхийг тодорхой давтамжтайгаар шалгаж, тохируулж, улсын хяналтанд хамруулж байхыг хэлээд байгаа юм. Улс оронд хамгийн үнэт зүйл нь хүн амын эрүүл мэнд байдаг тэгэхээр    эмнэлгийн хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын ажил нь зүгээр нэг үйлдэл бус бөгөөд эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа, хэмжлийн хувьд баталгаатай хэмжих хэрэгслээс бидний эрүүл мэнд шалтгаалах болхоор эрүүл мэнд - хэмжил зүй гэсэн хоёр ухагдахууныг салгаж ойлгошгүй юм. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл сайн явагдаж байгаа боловч тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн хангамж зэрэг ашиглалттай холбоотой  асуудлуудыг шийдвэрлэж сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаагын зэрэгцээ тэдгээрийг нэр, төрөл загвараар нь улсад бүртгэж, шаардлага хангахгүйг нь бүртгэлээс хасах, ¿íýí çºâ àæèëëàãààã хянаж, шалгаж тохируулж, улсын баталгаажуулалт олгох тогтолцоог бий болгох шаардлага, үүрэг хариуцлага өндөржиж байна. Манай улсын хувьд хүнс, байгаль орчин, худалдаа, зам тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбаруудад хэмжил зүйн бодлогын зохицуулалт зохих түвшинд хөгжиж салбар бүр өөрийн хэмжил зүйн алба, лабораториудтай болж салбарынхаа үр ашгийг дээшлүүлэн хөгжиж ирсэн ч эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг шинэчлэх, эрчимтэй хөгжүүлэх, хэмжил зүйн алба болон лаборатори байгуулах энэ талын зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг төр засгаас анхаарч 2009 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол гарч “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Эрүүл Мэндийн Яам мөн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт тус тус үүрэг болгосоны дагуу хамтран ажиллаж байна. Эмнэлгийн хэмжил зүй гэдэг нь хэмжил зүйн нэгэн чиглэл бөгөөд гол үүрэг нь эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг болон шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжигдэхүүний үнэн зөв байдлыг хангах ажил юм. Тиймээс энэ бол эрүүл мэндийн салбарын гол анхаарлаа хандуулж боловсрол, инженерийн асуудалтайгаа зэрэгцүүлэн хөгжүүлэх чухал хэсэг болж байдаг юм.
Shuud.mn
Сонин хачин
This makes eevyrhting so completely painless.
2011-12-30
Нэг сувилагчид ноогдох өвчтөн
2011-12-12