Оренбургт тахь нутагшуулна
2013-04-15

Оренбургт “электрон-малчин” суурилуулсны дараа Пржевальскийн адуу буюу тахийг нутагшуулахаар болсон талаар Риа-Новости агентлаг мэдээлжээ. “Электрон-малчин” нь адууг Казахстаны хил давуулахгүй байх үүрэгтэй аж. Оросын газарзүйн нийгэмлэг Оренбургийн засаг захиргааны албаны хүмүүс энэ талаарх баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ оны сүүлч гэхэд Оренбургт тахь авчирсан байна гэж мэргэжилтнүүд ярьжээ. Зэрлэг адуу Евразийн нутаг дэвсгэр дээр хэдэн зуун жилийн өмнө  амьдарч байсан боловч  1960-аад оны эхээр бараг устаж үгүй болсон юм. Харин одоо дэлхийн олон орны амьтны хүрээлэнд 2000 гаруй орчим, Монгол, Хятадын тал нутагт амьтны хүрээлэнгээс нутагшуулсан 300-400 орчим тоо толгой тахь байдаг хэмээн мэргэжилтэн ярьжээ. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин
shinjaanii nutagt tahi bgaa:
hyatadiin shinjaan uigariin nutagt bas tahiig urjuulj bgaa yumaa teriig helj bna manaid bas urjuulj bgaa shuu de hustain nuruund ..
2013-04-15
зочин:
энэ одоо хятадын тал нутаг гэж юугаа солиороод байгаа оросууд вэ
2013-04-15