Олон улсын дуурийн дуучдын тэмцээн болно
2011-11-12

Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаант тэмцээн Х дахь удаагаа зохиогдох гэж байна.  Энэхүү уралдаанд  манай дуучид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоор болжээ. Ирэх долоо хоногт  эхлэх уралдаанд нийслэлээс 13, Хэнтий, Дорнод аймгаас  дуучид оролцохоор мэдэгдээд байгаа төдийгүй Усть Ордынск, Өвөр байгалийн хязгаарын болон анх удаагаа Эрхүүгийн төлөөлөгчид оролцоно. Шалгаруулалтанд Улаан-Үд хотын хөгжмийн коллежийн, Новосибирскийн соёл, урлагийн академийн болон хөгжмийн дээд сургуулийн оюутнууд оролцох юм. Оролцогчид Лхасран Линховоины эх нутаг - Могойтийн дүүргийн  Ага-Хангил тосгонд айлчлах аж. Дуурийн дуулаачдын анхны уралдаант шалгаруулалт 1988 оны 12-р сард ардын дуу, орос, гадаадын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээр “ Агийн залуу дуу хоолой” гэж зохиож байжээ.
Shuud.mn
Сонин хачин