Хорт бодисын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна
2013-04-15

  Нийслэлийн Багахангай дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах агаарын нисэхийн агуулахад өнгөрсөн сарын 31-ний шөнө 220 тонн магнийн исэл нэртэй химийн хорт хаягдал хаяхыг завдсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөний үеэр яригдсан байна. Улмаар уг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдахаар болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрсний дагуу химийн хорт хаягдлыг тус дүүргийн нутагт байрлах орос цэргийн ангийн хуучин агуулахад хадгалахаар болсон байна. Гурван том машин бүхий химийн хорт хаягдлыг Багахангай дүүргийн нутагт тээвэрлэн аваачсаныг дүүргийн иргэд эсэргүүцэн нийслэлийн удирдлагуудад шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
bagahangaichuudaa ta nar shv
2013-04-16
1111:
Энд тэндгүй байгаа замбараагаа алдсан химийн бодисуудыг цэцлэх цаг үнэхээр болсон шүү. Хаа нэг газар хадгалах л хэрэгтэй. Хаана гэдгээ төр засаг эцэслэн нэг мөр шйидчихмээр юм.
2013-04-15