Аялагч залуус сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай уулзжээ
2013-04-16

  МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” олон улсын сансар судлалын өдрийг тохиолдуулан “Хүрэл тогоотын ам”-ыг зорисон явган аялал зохион байгуулжээ. Энэхүү явган аялалд нийт 44 аялагчид оролцож, Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэн алхаж, Их тэнгэрийн аман дахь Бөөгийн тахилгат газар, Хадны сүг зургийг үзэж, Богд хан уулын тухай домог түүх сонсож, танин мэдэхүйгээ баяжуулсан байна. Аялалд оролцогчдыг “хээрийн цай”-гаа чанаж байх агшинд Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа зочлон очиж, аялагч оюутан залуустай уулзсан аж. Энэ аялагчдын хувьд маш сайхан дурсамжийг үлдээсэн гэнэ. Аялагч залуус хөл бөмбөгийн буудалтын тэмцээнд авхаалж самбаагаа сорьж, хамгийн амттай хээрийн цай чанах тэмцээндээ ч идэвхтэй оролцож, аяллын төгсгөлд хот руу буцах замдаа аялалд оролцоод мэдсэн мэдлэгээрээ “АХА” тэмцээн зохиож, хоорондоо өрсөлджээ. Энэхүү бямба гаригийн аялал хоёр долоо хоногт 1 удаа зохион байгуулагдаж байх ба дараагийн аялал энэ сарын 27-нд болох аж. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хөлбөмбөгийн буудалт гэж юу байдгийн бэ сэтгүүлч ээ?
2013-04-16
Kkkkk:
Sansaryn juulchin bgui yu..
2013-04-16