М-Си-Эс Групп ТОП-150 хувийн хэвшлээ манлайллаа
2013-04-16

М-Си-Эс Групп ТОП-150 шалгаруулалтанд хувийн хэвшлээ манлайллаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, энэ удаагийн шилдгүүд өчигдөр шагналаа гардан авлаа. 12 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийнхний хүсэн хүлээдэг томоохон сорилго, нэр хүнтэй арга хэмжээ болж чадсан юм. Улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч ТОП аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтэн жилийн үйлажиллагааг үнэлж дүгнэн, амжилт ололтыг цэгнэдэг энэхүү шалгаруулалтын энэ жилийн онцлог нь ихэнх компани өмнөх жилийнхээ амжилтыг ахиулснаас гадна шинээр олон аж ахуйн нэгж шилдгүүдийн жагсаалтанд багтсанд оршиж байлаа.

 

ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг тэмцэл, санал санаачилга, үр дүн зэргийг голлон авч үздэг. 2012 онд дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр ТОП-150 аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр ХХК тэргүүлсэн бол дэд байрт М-Си-Эс Групп шалгарчээ. Тэдний араас МАК, Энержи Ресурс, Петровис, Оюутолгой, АПУ, Номин Холдинг зэрэг компани эхний байруудад жагссан байна

 

М-Си-Эс Группын хувьд өнгөрсөн жилүүдэд тогтмол эхний байруудад шалгарч ирсэн төдийгүй 2011 онд анх удаа хувийн хэвшлийн салбараас ТОП-150 аж ахуйн нэгжийг тэргүүлж байсан билээ. Тус групп өнгөрсөн 2012 онд нийт 290 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн Монгол инженерүүд анх удаа 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, хорин мянга орчим хүн амтай Өмнөговь аймгийн Даланзадгад хот, бусад гурван сумыг найдвартай эрчим хүчээр хангах автоматжуулсан хяналт бүхий, ухаалаг дэд станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

 

Шалгуур үзүүлэлтүүдээс “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажил, үр дүн” хамгийн өндөр буюу 25 хувийг эзэлж үнэлэгддэг. Энэ ч утгаараа Нийгмийн хариуцлагатай компани гэдгээрээ олон түмэнд танигдсан Монголын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ТОП-150 жагсаалтыг бүрдүүлсэн байх юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдээ байгуулсан Ихсургууль, сувилал, Энержи Ресурс, МАК зэрэг компанийн хөдөө орон нутагт барьсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор, М-Си-Эс Группээс залуучуудад зориулж хэрэгжүүлсэн “VivaCity” хороолол зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд анхаарал татаж байв. Ялангуяа М-Си-Эс Группын хэрэгжүүлсэн “Шинэ гэр” төсөл нь залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гарцыг бий болгон, тэднийг бага талбайтай, иж бүрэн тавилгатай, боломжийн үнэтэй орон сууцаар ханган 1614 айлын “Viva City” хорооллыг Яармагт барьж, ашиглалтанд оруулсан нь 2012 оны онцлох бүтээн байгуулалтуудын нэг болж чаджээ.

Дээрх томоохон төслүүдээс гадна шилдэг компаниуд байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт олон сайн сайхан үйлсийг санаачлан, үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.

1 Эрдэнэт үйлдвэр ХХК 51 UFC Групп ХХК 101 Эм Си Пи Эл ХХК
2 М Си Эс групп 52 Хөтөлийн Цемент шохой ХК 102 Бамбай Секьюрити ХХК
3 Монголын алт /МАК/ ХХК 53 ТЭСО Корпораци 103 Ази Фарма ХХК
4 Энержи Ресурс ХХК 54 Цахиур ХХК 104 Би Ди Сек ХК
5 Петровис ХХК 55 Туушин ХХК 105 Бодиз Автомотив ХХК
6 Оюу Толгой ХХК 56 Цаст Импекс ХХК 106 ХөрсАвтосервисХХК
7 АПУ ХК 57 Мера ХХК 107 Тулга-Импорт ХХК
8 Номин Холдинг ХХК 58 Бэрэн Групп ХХК 108 Өег ХХК
9 Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК 59 Алтай Холдинг ХХК 109 Скай Си Энд Си ХХК
10 Бодь Интернэшнл ХХК 60 Хьюндай Моторс ХХК 110 Нэкст Электроникс ХХК
11 Магнай Трейд ХХК 61 Космо Трейд ХХК 111 МЭЗ ХХК
12 Шунхлай Групп 62 Тэс Петролиум ХХК 112 Комит Сервис ХХК
13 Моннис Групп 63 Боса Холдинг ХХК 113 Мишээл Групп
14 Таванбогд Групп 64 Жи Мобайл ХХК 114 Дарханы Дулааны СүлжээТӨХК
15 Сод Монгол Групп 65 Техник Импорт ХХК 115 Тэнүүн Огоо ХХК
16 Витафит Групп 66 Волтам ХХК 116 Зун Шин ХХК
17 М-Ойл Групп 67 ТБД-Андууд ХХК 117 Монмаг ХХК
18 Цайрт Минерал ХХК 68 Геомандал Групп 118 Алтай Трест ХХК
19 Алтандорнод Монгол ХХК 69 Улаанбаатар Дулааны сүлжээ 119 Их Эзэн Чингис Групп ХХК
20 Жаст Ойл ХХК 70 М Кей Ай ХХК 120 Илч Түлш ХХК
21 Хурд Групп 71 Бридж Групп 121 Цэцэг зочид буудал
22 ДЦС IV ТӨХК 72 Өгөөж Чихэр Боов ХХК 122 Альянс Тех ХХК
23 Макс Групп 73 Эрдэнэтийн ДЦС ТӨХК 123 Интерактив Би Ай ХХК
24 Улаанбаатар менежмент ХХК 74 Монмасло ХХК 124 Хоум Плаза ХХК
25 БСБ Сервис ХХК 75 Намир Групп 125 Ган Хийц ХК
26 Скайтел ХХК 76 Монроуд ХХК 126 Дархан Хүнс ХК
27 Наран Трейд ХХК 77 МөнхийнҮсэгХХК 127 Балтика Монгол ХХК
28 Монгол Тамхи Со ХХК 78 Дарханы ДЦС ТӨХК 128 Хатан Сүлжээ ХХК
29 Очир Ундраа ХХК 79 Тэдмэнт ХХК 129 Энсада Трактрон ХХК
30 Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ 80 Глобал Бридж ХХК 130 Тулга Техник ХХК
31 Монголиан Стар Мелшерс ХХК 81 Барс Групп 131 Лоудстоуне Могул ХХК
32 Монос Групп 82 Шарын Гол ХК 132 Да Хүрээ Трейд  ХХК
33 Нью Прогресс Групп ХХК 83 Хасу Мегаватт ХХК 133 Шимт Газар ХХК
34 Оюуны Ундраа Групп 84 Сансар Кабель ХХК 134 Анандын Зам ХХК
35 Бимекс Холдинг ХХК 85 Ай Энд Эр Монголиа ХХК 135 Азийн Зам ХХК
36 Юнител Групп 86 Касс Таун ХХК 136 Цомбо ХХК
37 Бишрэлт Холдинг ХХК 87 Грийн Сити ХХК 137 Монгол Маркет ХХК
38 ДЦС-III ТӨХК 88 НүүдэлчинГрупп 138 Говь Гео ХХК
39 Монполимет ХХК 89 Материал Импекс ХХК 139 Илинкс Экспресс ХХК
40 Ханбогд Кашимер ХХК 90 Гангар Инвест ХХК 140 Сэрүүн Сэлбэ ХХК
41 Говь ХХК 91 Одкон Холдинг ХХК 141 Огоот ХХК
42 Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК 92 Монтрак Групп ХХК 142 НАНО Планет ХХК
43 Хера Холдинг ХХК 93 МонголЭмИмпекс концерн ХК 143 Мастер Пропертис ХХК
44 М Ти Эс ХХК 94 Ойн Бирж ХХК 144 Монолаб ХХК
45 Бласт ХХК 95 Юнигаз ХХК 145 Хатансүйх Импекс ХХК
46 Алтан Жолоо Групп 96 Баянгол Зочид Буудал ХК 146 Сантис Боловсролын Төв
47 Орифлэм Монгол ХХК 97 Монгол Экспресс ХХК 147 Хустайн Хишиг ХХК
48 Эрдэнэт Хивс ХХК 98 Ремикон ХК 148 Броадбэнд ХХК
49 ЖЕМ Интернэшнл ХХК 99 Хаан ХүнсХХК 149 Хөх Монгол Принтинг ХХК
50 ЦДҮСТӨХК 100 Геологийн ТөвЛаборатоиТӨҮГ 150 Ди Эч Эл Глобал форвардинг ХХК

ТОР-5  Банк  

  1. ХААН банк
  2. ГОЛОМТ банк
  3. ХАДГАЛАМЖ банк
  4. ХАС банк
  5. КАПИТАЛ банк
ТОП-5 даатгалын компани  
  1. АРД  даатгал
  2. МОНГОЛ даатгал
  3. БОДЬ даатгал
  4. МИГ даатгал
  5. ПРАКТИКАЛ  даатгал
ТОР-10 ББСБ  
  1. Кредит монгол ББСБ
  2. БИД ББСБ
  3. Очир-Ундраа ОМЗ ББСБ
  4. Транскапитал ББСБ
  5. Нэткапитал ББСБ
  6. Ньюфонд ББСБ
  7. Газар партнерс ББСБ
  8. Монголын санхүүгийн нэгдэл ББСБ
  9. АБТС ББСБ
  10. Хөгжил финанс ББСБ

 КНХ   хэрэгжүүлэгч ТОР-10

  1. Энержи ресурс ХХК
  2. ХААН банк
  3. Наран трейд ХХК
  4. Капитал банк
  5. Цайрт минерал ХХК
  6. Ази фарма ХХК
  7. ХАС банк
  8. Скайтел ХХК
  9. МАК ХХК
  10. Улаанбаатар дулааны сүлжээТӨХК
Жижиглэнгийн  худалдааны ТОР-5   компани
  1. Номин холдинг ХХК
  2. Монос  групп
  3. Макс групп
  4. Бишрэлт холдинг ХХК
  5. Нэкст электроникс ХХК
Shuud.mn
Сонин хачин