Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазарыг ялалт байгуулсаныг тус тойргын сонгуулийн хороо албан ёсоор зарласан байна. Улмаар УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь олгожээ.
Нэлээдгүй маргаан дагуулсан энэхүү санал хураалтын дараа тойргийн хороо хуралдаж, дүнгээ нэгтгээд эцсийн байдлаар ард иргэдэд мэдээлэх ёстой. Гэвч албан ёсны мэдээллийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байсан юм. Харин тус тойргийн хорооны гишүүд хуралдаа ирэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй байсан тойргын хороо сая хуралдаж, сонгуулийн дүнг ийнхүү зарласан байна.
Д.Цэцэг