Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага зарласан байна. 14.00 цагаас болох уг хурлаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын үеэр Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түр зохицуулалт хийхээр Засаг дарга захирамж гаргасан бөгөөд энэхүү захирамжийн дагуу нийслэл хотод хийгдэх зарим арга хэмжээний тухай нээлттэй мэдээлэл өгөх юм.
Д.Цэцэг