Орос, Хятадын уул уурхайн компаниуд хамтран ажиллана
2013-04-18

  ОХУ ба БНХАУ уул уурхайн чиглэлд улам бүр идэвхитэй хамтран ажиллах болсон талаар Platts.com зэрэг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн сард ОХУ-ын нүүрс, ган төмөрлөгийн салбарын томоохон төлөөлөгч Мечел групп БНХАУ-ын Baosteel корпорацид жил бүр 960,000 тонн коксжих нүүрс нийлүүлэхээр гэрээ үзэглэсэн бол энэ 4-р сард 2 корпораци уул уурхайн төслүүдэд хамтарч ажиллахаар тохирсноо мэдэгдлээ. . Гэрээ байгуулагдсанаар 2 компани ОХУ, БНХАУ болон гуравдагч орнууд дахь уул уурхайн орд газруудад төсөл хэрэгжүүлж,  хамтарсан үйл ажиллагаа явуулах юм байна. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шуваловыг урд хөршийн нийслэл Бээжинд айлчлах үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр их гүрний зүгээс уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм. . Мечел групп нь ОХУ-ын томоохон корпорациудын нэг бөгөөд өөрийн оронд төдийгүй АНУ гэх мэт 3-дагч орнуудад коксжих нүүрсний олборлолт явуулдаг. Тус компанийн эзэмшдэг Элга орд нь нүүрсний нөөц, чанараар эх орондоо төдийгүй дэлхийд гайхагддаг юм.
Shuud.mn
Сонин хачин
ewrtyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-18