Кристиан Вьери Бразилын гуравдугаар лигт тоглоно
2010-12-29

Италийн шигшээ багийн довтлогч асан Кристиан Вьери их спортдоо эргэн ирлээ. Ноднин “Аталанта”-д олигтой тоглож чадаагүй тул зодог тайлж буйгаа зарласан 37 настай Вьери зүгээр сууж чадахгүй байгаа бололтой. Түүнд Бразилийн гуравдугаар лигийн “Боавишта” санал тавьсаныг хүлээн авчээ. Тэрээр шинэ газар, шинэ лигт дахин хүчээ үзэж, мэргэн буучаар тодрохыг ихэд хүсч буйгаа нуугаагүй байна. Гэхдээ дэлхийд ур чадвараараа шагшигдаж явсан нуруулаг довтлогчийн хувьд Бразилын гуравдугаар лиг арай балчирдаж магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин