Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
2013-04-18

Чуулганы хуралдаан үдээс хойш 14.20 цагийн үед эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Хууль биелүүлж ажиллах нь ерөнхий сайдын үүрэг. Дорнод, Хөвсгөл аймгийн засаг дарга нар, ТЕГ-ын дэд даргыг томилсон таны захирамжийг хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл та хууль зөрчөөгүй гээд байх юм. Тэгвэл Үндсэн Хуулийн Цэцийн хурлыг хийлгэж дүгнэлт гаргуулахгүй яасан юм бэ.

.

Түүнчлэн махны үнэ 10800-12000 төгрөгт хүрч, хамгийн үнэтэй гурил баруун аймгуудад байна. Ийм байхад бүх юм болж байгаа мэтээр ярих нь хэр зохимжтой вэ. Цаашид иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад ямар арга хэмжээ авах юм бэ. Ажилгүйдэл багасч 35200 хүн ажилгүй байна гэсэн тооцоо гаргажээ. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо ийм байгаа гэдэгт хэн үнэмших юм бэ. Асуудалд бодитой хандах хэрэгтэй” гэлээ.

.

Түүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хууль зөрчсөн зөрчөөгүй талаар зөндөө ярьсан. Хууль зөрчөөгүй. Хамгийн үнэтэй гурил баруун аймгуудад байсан байсаар ч байгаа. Үүн дээр олигтой өөрчлөлт гаргаж чадаагүй хугацаа ч байхгүй. Та нар надаас цурхайн зарлиг шиг зүйл нэхээд байх юм. Гэхдээ шүүмжлэлийг хүлээж авч байна. Улаанбаатараас гурил зөөдөг асуудал байдгаараа байна. Харин тэндээ гурил үйлдвэрлэвэл байдал өөр болно. Яахаараа та нарын үед шийдэгдэлгүй 20,30 жил болсон асуудал бид нарын үед болохоор найм есөн сарын хугацаанд биелэх ёстой юм. Энэ жил 7000 гаруй хүнийг яг ажлын байртай нь уяж бэлдэж байна. Энд тараасан цаасыг Засгийн газар тараагаагүй. Статистикийн газар өөрийн аргачлалын үндсэн дээр тоогоо гаргаж байгаа.

.

Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо жил жилд буурсан үзүүлэлттэй байна. Бид үргэлж тоогоор хөөцөлдөөд байх биш тодорхой тооны хүмүүсийг ажилтай болгохын төлөө байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол шоу хийх биш нэг ч болсон иргэн ажилтай, орлоготой болоосой гэсэн бодлого барьж байна. Бүтээн байгуулалт эхэлсэн зүйлгүй байна, өнөөдөр овойж оцойсон зүйл алга гэдэг үнэн. Энэ өвөл амар өвөл болоогүй ч урьдчилж бэлтгэлтэй байснаар гайгүй өнгөрсөн. Сая бондын мөнгөтэй болсон. Одоо ингээд газар гэсч байна, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэсэн тайлбарыг өгөв.

 Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
рррр:
МАХН, МАН гэсэн юмнууд төрөөд ухаан ороход л худлаа баагийнууд байж л байсан. Одоо үлдэгдэл нь ойролцоогоор 15% байх шиг л байх юм. Гайтдаг нь маш бага болсон тэгэхдээ байнаа
2013-04-18
оний:
Улсын хөгжлийг 20 гаруй жил ухраачихаад одоо бас 5 хоног ухраах хядяд аргаа МАН-н луйварчид хийж байна.Та нар үнэндээ засагт байхдаа авилаг л хийж цэцглүүлж чадсан болохоос ажил хийж чадаагүй биздээ.Одоо та нарын ажлын арга барил шинээр төрөх МАН-Н гишүүнд элсэх хүүхдээс нааш сайчрахгүй.Бүтэн 60-н байна
2013-04-18
zsss:
MAN iin luivarchdad hiih ajil oldohgyi chaddgaaraa zasag unagaaj ard tymend gai tarih geed baihiin boliochee
2013-04-18
коммунист:
МАН-ы ЛУЙВАРЧИД ХЭЗЭЭ ӨВӨЛ ЗАМ засаад , барилга БАРИАД байсан юм..ЭДИЙГ ТЭНДЕРийн луйвараа л хийдэгээ яриа байгаа юм уу. НААДМЫН өмнө хагас хугас чанаргүй хийхчээ аядаг байсан ОДОО БАРЬСАН ЗАМАА хардаа
2013-04-18
тэнэгээ:
телхайнаа 12000 төгрөгний мах хаач байхгүй... ҮХРИЙН ШИНЭ МАХ 8200 төгрөг байгаа.. Чамайг би МАХНЫ ТУСЛАХ ХУДАЛДАГЧААР ажилд авлаа. Өглөө 06 цагт хүчит шонхор захын элэг уушиг зардаг ЭНХТҮВШИНГИЙН ноборын ЛАНГУУН дээр бэлэн бай
2013-04-18
Гошногоо:
ЗАХ ДЭЭР мах 6100-8300 төгрөг байгаа шүү дээ. МАН -ы авилгач луйварчид дэлгүүр орж үзээч
2013-04-18