.
Авлигалын хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял авсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг болон НИТХ-ын дарга Т.Билэгт нарыг өчигдрөөс Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Тэдний зургийг Интерполын цахим хуудсанд байршуулсан байна. Хууль бус хувьчлалд нэр холбогдон АТГ-т шалгагдаж буй Т.Билэгт нь өнгөрөгч онд АНУ-руу эмчилгээнд явсаар өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй юм.
Харин Б.Хуяг, Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжлахыг зогсоох хүсэлтийг өнгөрөгч нэгдүгээр сард Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан тус байгууллагын Нарийн бичгийн даргад хүсэлт хүргүүлснээр эрж хайх ажлыг түр зогсоогоод байсан билээ.
Харин дээрх хүсэлтийг илгээсэн дэд сайд Э.Эрдэнэжамьяанд АТГ-аас албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Ингэснээр АТГ-аас дээрх сэжигнүүдийг олон улсад эрэн сурвалжилж өгөх хүсэлтийг өнгөрөгч долоо хоногт Интерполд илгээсэн юм.
Н.Түвшин