Утасны зөвлөгч бэлтгэх үндэсний сургалт болно
2011-11-12

Хүүхдийн төлөө газар хүүхдийн эрхийг хамгаалах мэдээлэл лавлагааны үйлчилгээ явуулах болсонтой холбогдуулан 2003 онд хүүхдэд утсаар зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хугацаанд үйл ажиллагааны цар хүрээ, хамтын ажиллагаа өргөжин тэлж Монгол улсыг төлөөлөн Олон улсын хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд нэгдэн улмаар бүрэн эрхт гишүүн орон болсон ба үндэсний хэмжээнд, сүлжээгээр ажиллах болсон. Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхдийн оролцоог хангах, хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ бий болгох, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх, үнэн бодит, шуурхай мэдээлэлд үндэслэн бодлогын үндэс боловсруулах буюу мэдээллийн удирдлагыг гүйцэтгэхэд ихээхэн хувь нэмэр болох ажил, үйлчилгээ юм. Хүүхдийн утасаар зөвлөгөө тусламж үзүүлдэг утасны зөвлөгчид, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах, сүлжээг өргөжүүлж, хүүхдэд хүрч буй үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хүүхдийн утасны сургагч бэлтгэх үндэсний сургалтыг зохион байгуулахаар боллоо. Сургалтад Хүүхдийн утас “Найз 1979” сүлжээний гишүүн байгууллагуудын утасны зөвлөгчид, аймаг, нийслэл, зарим дүүргийн хүүхдийн байгууллагын дэргэдэх хүүхдэд утасаар зөвлөгөө тусламж үзүүлдэг зөвлөгчид, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нийгмийн ажилтнуудад оролцох юм.
Shuud.mn
Сонин хачин