“Хэсгийн төлөөлөгч-2013” тэмцээн болов
2013-04-19

  Завхан аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд “Хэсгийн төлөөлөгч-2013” ажил мэргэжлийн ур чадварыг шалгасан нэгдсэн тэмцээнийг Улиастай сумд зохион байгуулсан байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймаг, орон нутгийн болон хуулийн байгууллагын удирдлагууд оролцсон байна. “Хэсгийн төлөөлөгч-2013” ажил мэргэжлийн ур чадварын цогцолбор тэмцээн тус Цагдаагийн  газрын 22 хэсгийн төлөөлөгч оролцож,  14 төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа ур чадвараа сорилоо.   Харин өнөөдөр тус Цагдаагийн газраас сумдын иргэд, олон нийтэд тайлагнах, Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг сурталчилах, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил амьдралтай танилцах, иргэдийн санал хүсэлтийг сонсох аянаа үргэлжлүүлж байгаа аж. Тодруулбал, Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулахаас гадна “Энхийн харуул” хамтлагийн тоглолтоо сонирхуулах юм байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин