Ажил тасалдаг гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ
2013-04-20

  УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ш.Түвдэндорж нар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр  УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлжээ. УИХ-ын сонгуульд нэг субьект болон оролцсон нам, эвсэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр тарсан,  Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд нэрийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх эрх зүй тодорхойгүй байгаа. Түүнчлэн нам эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн анх өөрийг нь нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрх яаж, хэрхэн шийдвэрлэгдэх зохицуулалт УИХ-ын тухай хуульд тусгагдаагүй байна. Тиймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт  оруулах шаардлагатай байна гэж гишүүд үзжээ. Хуулийн төсөлд нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн нь сонгуульд эвсэж орсон нам, эвсэл нь тарсан, эсхүл нам нь татан буугдсан бол, түүнчлэн нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдлуудад, УИХ-ын чуулганы хуралдааныг дараалан 10-аас дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор тусгажээ. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нам эвсэл нь тарсан тохиолдолд УИХ-д тухайн нам эсвлийн нэрийн жагсаалтаар суудал авсан гишүүнийг хэрхэх, чуулганы хуралдаан тасалсан гишүүдийг хариуцлагжуулах зэрэг ач холбогдолтой эрх зүйн өөрчлөлт хийгдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
baigal:
mash zuv huuli bna
2013-07-15
çî÷èí:
Ǻâ áàéíà. Öàëèíãàà á¿òýí àâ÷ áàéãàà áàéõäàà.
2013-04-22
zochin:
zov hicheelee taslahgui suuh heregtei, gishuud uursduuruu ulger duurial uzuulj baih heregtei, tegvel saya niigem durmee dagadag bolno
2013-04-21
Zochin:
Admin minii bichilt es zuin bolon hunii erhiig uchuuhench zurchuugui baihad yagaad oruilahgui ustgaad biaigaa umbee tailvar avmaar baina .bichilt sain huuli bolson baina gehdee hudulmuriin huuluar 3 bolon tuunees deedh honog hundetgen uzeh shiltgaanguigeer ajil taslasan bol gedeg tul 10 honog gedeg ni ih baina. ene huuli Hudulmuriin huuli 2 hoirondoo zurchilduj bolmoirgui gesen sanaa baisan um.
2013-04-21
лхагва:
Зөв зүйтэй хууль байна.Аягүй бол нөгөө гишүүд нь дураараа дургиж байх гээд хэлэлцэхгүй,хэлэлцсэн ч батлахгүй байхдаа.Хэн хэн цаараглахыг нь харж л байя.
2013-04-20
zochin:
ajil hiighui um bol yah gej gishyyn boldog um be, ulsiig byy hohiroogood bai, demjij baina sanaliig, ajil hiihgui bol zaigaa tavj ogoh heregtei.
2013-04-20
zuv shuu:
mash zuv.gishuudiin undsen ajil ni ter tanximdaa suuj xuralaa xiij xuulia batlax bizdee
2013-04-20
zochin:
zov hicheelee taslahgui suuh heregtei, gishuud uursduuruu ulger duurial uzuulj baih heregtei, tegvel saya niigem durmee dagadag bolno
sdfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20