Жохар Царнаев баригдаж, эцэг нь ярилцлага өгчээ
2013-04-21

Олон цаг хөөцөлдсөний эцэс Бостоны алан хядлагад сэжиглэгдэж байгаа Жохар Царнаевыг баривчилжээ. Киргизийн уугуул, чечень гаралтай Царнаевыг Бостоны ойролцоох Уотертаунаас баривчилсан гэж “ВВС” мэдээлжээ.   Жохар, ах Тамерланы хамт Бостоны марафоны үеэр алан хядлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд баасан гаригт цагдаа нартай буудалцах үеэр Тамерлан нь суманд өртөж амиа алдсан байна. Харин Жохар явган зугтаж хотыг бүхэлд нь онц байдал тогтооход хүргэжээ. Жохар баривчлагдах үеэрээ хөл, хүзүүндээ шархадсан бөгөөд одоо Массачусетсийн эмнэлэгт хэвтэж байна. Түүний биеийн байдал хүндэвтэр, цус их алдсан аж. Тэрбээр Уотертауны эрэг орчмын завинд нуугдсан байжээ. Завины эзэн цусанд будагдсан эрэгтэйг харсан даруйдаа цагдаа дуудсан байна.   Холбооны мөрдөх товчоо 2011 онд нэрээ дурдахгүй байхыг хүссэн улсын хүсэлтээр Тамерланаас байцаалт авч байснаа хүлээн зөвшөөрсөн байна. “ВВС”-ийн сурвалжлагч Пол Адамсын таамаглаж байгаагаар энэ нь Оросын засаг захиргааны хүсэлт байсан бололтой.   Царнаевынх АНУ-д 10 жил амьдарсан. Жохар Америкийн иргэншилтэй, түүний ах Тамерлан оршин суух эрхтэй байжээ. ХМТ-ны мэргэжилтнүүд ах Тамерланы электрон шууданг шалгасан ч ноцтой зүйл олдоогүй аж.   АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярихдаа Бостоны дэлбэрэлтийн талаар хоёр орны тусгайгийнхан хамтран ажиллахыг онцлон тэмдэглэсэн байна.     Эцэг Царнаев ярилцлага өгчээ Сэжигтнүүдийн төрөл төрөгсдийн ярьж байгаагаар тэдний гэр бүл Киргизид удаан хугацаагаар амьдарсан бөгөөд 1993 онд Жохар тэнд төржээ. Царнаевын гэр бүл дараа нь Дагестан руу нүүж 2001 онд АНУ-д ирсэн байна. Тэдний эцэг Анзор Царнаев Дагестанд амьдарч байгаа. Түүнтэй “ВВС”-гийн сурвалжлагч Леонид Рагозин ярилцлага авчээ. Тэрбээр хөвгүүдээ алан хядлага үйлдсэн гэдгийг эрс няцааж золиос болсон гэж үзэж байгаа аж. -Та нар яагаад Нэгдсэн Улсад ирсэн юм бэ? -Улстөрийн шалтгаанаар -Ямар шалтгаантай байсан юм ? -Энэ одоо чухал биш. Та нарт энэ...Тэд ямар ч буруугүй. Хэн нэг нь тэднийг золиос болгож байгаа юм. Байж боломгүй хэрэг. Би өөрийнхөө хүүхдүүдийг мэднэ. Тэд болор шиг цэвэр тунгалаг хүүхдүүд, ялаа ч гомдоохгүй. Тэд суралцаж байсан. Асар их ирээдэй тэднийг хүлээж байсан. Ойлгож байна уу, бизнес, мөнгө. Харин хэн нэгэн энэ бүхнийг хийгээд тэднийг түлхсэн. Энд ямар нэг улс төрийн байдал байна. Бусдаар тэд миний хүүг алахгүй, баривчлах байсан юм. Хоёр дахийг нь бурхан минь албал үүнд хэн нэгний сонирхол байна. -Танай хөвгүүд радикаль урсгал сонирхож байсан уу? -Тэдний толгойд хэзээ ч ийм бодол байгаагүй. Бид ердөө л жилийн өмнө исламд орсон. Сүмд очиж, мөргөл үйлдэж эхэлсэн. Эсрэг үзэлтэн тэр тусмаа хэн хэн нэгнийг алах, дэлбэлэхийг хэзээ ч, бодож ч байгаагүй. Ойлгож байна уу, энэ бол тэнэг хэрэг. Энэ бол алан хядлага үйлдэгчдийн нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө. Энэ бол тусгайгийнхны ажил, хэнийх нь хаанахыг мэдэхгүй. -Тэдний эх хаана байна? -Эх нь Дагестанд байгаа. -Тантай цуг уу? -Үгүй. -Яагаад Дагестан руу буцсан юм. Америкт яагаад үлдээгүй вэ? -Би өвчний улмаас ирсэн. Толгойндоо гэмтэл авсан. Америкийн эмнэлэг юу ч хийж чадаагүй. Энд намайг оршуулах байх л гэж ирсэн. Бурхны авралаар хөл дээрээ босч, удахгүй буцах хүсэлтэй байв. -Танай хөвгүүд юу хүсч байсан бэ? -Би Жохарт хэлдэг байсан “Зөвхөн улаан дипломтой төгс. Бүх итгэл найдвар чамд” гэж. Тамерлан эрт гэрлэсэн. Мөнгө олох хэрэгтэй байсан тул театрын сургуулиа орхисон. Тэр маань хөгжимчин. Манай хөвгүүд хөгжимчин бас тамирчид байсан. Тэдэнд хэн нэгэнтэй харилцах зав байгаагүй. Манай хоёр Кембрижид (Cambridge Ringe & Latin School, штат Массачусетс) тэргүүн сурагчид байсан. -Тамерлан чечень эхнэртэй байсан уу? -Тэрний эхнэр америк. -Бас лалын шашинтай юу? -Тэр нөхөрт гараад лалын шашинтан болсон. Манайх тийм уламжлалтай. -Тамерлан ямар мэргэжилтэй байсан бэ? -Тамерлан сургуулиа төгсөөд театрын сургуульд орсон. Дараа нь энэ сургуулиа орхисон. Яагаад гэвэл боксоор хичээллэдэг байсан. Тэр Голден клабын дөрвөн удаагийн аварга шүү дээ. Тэр сайн боксчин байсан. Мэргэжлийнхэд шилжихийг хүсч байсан. Зүгээр л одоо тэр нялх хүүхэдтэй. Мөнгө олох, байрныхаа төлбөрийг төлөх хэрэгтэй байсан. Юун ийшээ тийшээ явах. Эхнэр нь ажил хийдэг. Хүүхэд асрагчийнхаа төлбөрийг хийх хэрэгтэй байсан. Цагдаа нар мэргэжлийн бус ажилласан. Ажлаа хийж чаддаггүй. Айдсаасаа болоод хүн буудсан, хүүхэд буудсан. Гэхдээ тэдний үйлийн үр эргэж ирнэ. Бурхан гэсгээнэ. Сэжигтэй байсан бол ирээд асууж байцаана биз. Хаана амьдардгийг мэдэх тийм хэцүү юм уу. Бид эцсийн эцэст элсэн цөл, тундрт амьдарч байгаа юм уу. -Тэгвэл Жохар камерт хэрхэн бичигдсэн байх вэ? -Би яаж мэдэх вэ. Хэдэн мянган км-ийн зайд амьдарч байна. -Харин Жохар ямар мэргэжилтэй болохыг хүсч байсан бэ? -Жохар мэдрэлийн мэс засалч болохыг хүсч байсан. Тэр 16 жил суралцах хэрэгтэй гэж ярьж байсан. Эхлээд шүдний эмч, дараа нь нүүрний эмгэгийн мэс засалч, дараа нь бизнес хийнэ гэж ярьдаг байсан. Би “Сайн байна. Ирэхээр нь чинь гэрлүүлнэ. Бизнесээ нээ. Чамд бүх найдлага бий шүү” гэдэг байсан. Гэтэл одоо хаана байна, миний хүүхэд. -Та Америкт юу хийж байсан бэ? -Би өөрөө хуульч. Америкт ажиллаагүй. Эрүүл мэнд муу байсан. Ингэж бичээрэй. Хэрвээ тэд хүүг маань албал төлөвлөгдсөн ажиллагаа. Миний хүүхдүүд дээр хэргээ тохож байгаа юм. Харамсалтай нь тусгайгийнхан өнөөдөр ингэж ажиллаж байна. Хэрвээ түүнийг хороовол Америкт хэн ч итгэхээ болино. Тэд амьд байлгаж нотлох ёстой. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин
BI ETSEG HUN:
BI ETSEG HUN...UR HUUHDIIMHEE TULUU AMIA UGUHUD BELEN...
2013-04-22
zochin:
laliinhan butehgui hogiin noshiin humuus ee. unuudur ineej bgd margaaash araas chin hutga durne esvel delbelne gej........
2013-04-22
Oogii:
Turktei vizgui bolj bolohgui!!!! Ayaultai humuus shuu ted,,
2013-04-22
уншигч:
Ах дүү 2 ыг хэлмэгдүүлсэн
2013-04-22
irgen:
lal anu bygd adilhan aluurchid tyyrkyyd vizgyi bolvol mgl dalan haydah ajillagaa yavagdana ted estoi lalriin hymyys shyy mongolchuudaa
2013-04-22
unen:
baaxan mongo l yarisan xumuus. mongotei l xolbootoi, xen negen axuy mongo amlasan baina l daa. etsegt ni ix noo baina. busadiig alaxdaa sanaa zoboogui baij xuugiinxee uxeld yasan ix sanaa zobj baina ,
2013-04-22
kkkkkk:
hunii nyalh urees avahuulaad uchnuun huniig amdralgui blstsn gemgui humiisiig chechenuud l yavuulsn oilgomjtoi sht aav n ch zevuun tsaraitai muuhai amtan bn
2013-04-22
Turk:
Turkuud udahgui VISA gui orj irne goyo mongolchuudiin ovog deedes
2013-04-22
Anti:
EE DE MONGOLCHUUD MINI ENE LAL-iinkhan bolon Hyataduudiig hun gej bodoj bolokhgui shuu hunii adag novshnuud baidag yum.
2013-04-22
zochin:
mungunii unerenddurtai ail yum bna,tiim bolohooryu ch hiihees butsahgui
2013-04-22
Zochin:
Ene 2 zaluu zolios bolson gesen. Amerikchuud oorsnoo iim ajjilgaa ornuulej hun amaa erh choloot niigemees humij hynaltand oruulah bodlogo gesen!!!! Aisnaasaa hun alsan bas iimerhuu torhtei humuus terr gedeg aguulamjiin dor gemgui 2 huuhed Helmegdlee. Amerikchuud aim humuus !!!!!!! Yahaas ch butsahgui heregt durlagch !!!!!! Oron uls evdlegchid!!!
2013-04-22
zocnin:
aawiinh ni yaritslagand mongo mongo gesen yner ynertej bna . hyyhdyyd ni hedii bolowsrol ezemshij gaigyi yawj bsan hedii cn mongond shunaj laliinhnii zolios bolson bna . tsaana ni zaluusiin mongond durtai hyalbar argaar bayajih gesen hysel deer ni tertrostuud togloj iim ajild tylhsen bna . Aygyi bol sumiinh ni laluud l baij taarna .
2013-04-22
зочин:
эцгийн нь яариа бол яаг лалын хэнээтэн шинжтэй юм байна. эх нь хулгайч байсан гэсэн.
2013-04-21
обама:
Исламууд бүтэхгүй гарууд шүүдээ
2013-04-21
Anti:
EE DE MONGOLCHUUD MINI ENE LAL-iinkhan bolon Hyataduudiig hun gej bodoj bolokhgui shuu hunii adag novshnuud baidag yum.
Unen sh de:
Ugaasaa uursduu l delbeleed daraa ni uls turiin bolgood baahan gemgui humuusiig baraid bdg yum bish uu. Yagaav 9 sariin 11 ch gesen barag ulsaas ni uursduu delbelsen gj Tv geer neg barimtat kino garaa biz dee. Zorilgo ni Bush sponsoruuddaa uruu tuluh, sponsoruud ni dandaa zevseg , atomiin chigleleer ajilladag companyd bsn geed l alind ch itgeh hezuu
2013-04-21
bebb:
novshiin amerkuud sunuj dald oroosoi dandas busdiin heregt hoshuu durj ezerhiileh gej bdag shonhruud. hoid solongos neg mur nehiigee uzehguin bh da
2013-04-21
ммбб:
алинд нь ч бүү итгэ аль,аль нь их муухай хүмүүс
2013-04-21
өршөө:
хөөрхий эцэг хүний гашуун энэлэн
2013-04-21
hehe:
TANAI LALRIIN SAITIIG HARAAL IDEESEI
2013-04-21
BalU:
Эцэг хүн ийм л байх ёстой доо. "Хэрвээ түүнийг хороовол Америкт хэн ч итгэхээ болино. Тэд амьд байлгаж нотлох ёстой." энэ үнэн шүү!
2013-04-21