Өнөөдрөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
2013-04-22

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн удахгүй болох гэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн УИХ-аас тогтоосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлагдаж байгаа билээ. Мөн хуульд заасны дагуу  иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсоож байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг боловсруулж дуусгажээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум төгрөг, нэг намаас зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоогоод байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
гайтай юм:
монгол улс тэр чигээрээ 1 л хүнийг сонгох юм чинь хаана шилжиж очих ямар хамаа байна аа
2013-04-22