Н.Батбаяр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулна
2013-04-22

Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр товч мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодруулсан. Мөн “Чингис” бондын хөрөнгийг үйлдврэлэл рүү түлхүү оруулахыг Засгийн газарт сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чингис” бондын хөрөнгийг үйлдвэрлэл рүү оруулмаар байна. . Ер нь шороо, чулуу зөөхөө зогсоох цаг болсон. Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөнө. Энэ мөнгөөр бондын хүү, зээлийг төлөх боломжтой. Ингэж мөнгө нь хурдан хугацаанд, бодитоор орж ирэх төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрлэл рүү бондоос хөрөнгө оруулахад Засгийн газар ач холбогдол өгч байгаа. Гэхдээ Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулалтын үйлдвэрт яг хэзээ бондоос хөрөнгө оруулах вэ. . Энэ дөрөвдүгээр сард багтах уу” гэж асуусан. Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Гурван яамнаас ажлын хэсэг гарсан. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах нь Засгийн газрын зорилго учраас шийдэгдэх нь гарцаагүй. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр хөрөнгийг шийднэ” гэсэн хариулт өгсөн юм. Ингэснээр Дарханы төмөрлөгийн Нойтон баяжуулалтын үйлдвэрийн хөрөнгө оруулалт ирэх сард шийдэгдэхээр боллоо. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
зөв болж байна. ЗГ ингэж л ажиллах хэрэгтэй шүү
2013-04-22
dfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-22
ЭХ ОРОН:
НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭХ САЛБАРТАА ХӨРӨНГИЙГ Л ИХ АХИУХАН ОРУУЛЖ ҮР АШГИЙГ ЗӨВ ТООЦООЛОН ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХУРДАН НӨХӨХ НЬ ЧУХАЛ . ОЛОН АЙМГИЙГ УБ ХОЛБОХ ТАЛААР ЯРЬЖ БАЙНА ГЭХДЭЭ АЛЬ АЙМАГ НЬ ӨНӨӨДӨР ЧУХАЛ ГЭВЭЛ МЭДЭЭЖ ЗАМЫН- ҮД ӨМНӨГОВЬ. ХӨВСГӨЛ 3 БОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ОРОХ ЁСТОЙ БУСАД НЬ БОЛ 2 Р ЭЭЛЖ ШҮҮ ДЭЭ. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЧАВАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛНХ Л ЧУХАЛ . ҮҮНИЙ ТУЛД ҮЙЛДВЭРТ Л МӨНГӨ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2013-04-22