Луис Суарес уучлал гуйжээ
2013-04-22

  Премьер лигийн өчигдөр явагдсан ээлжит тойргийн тоглолтод Ливерпуль багийн довтлогч Луис Суарес, Челсигийн хамгаалагч Бранислав Ивановичийг хазсан хэрэг гарсан билээ. Тэгвэл Суарес болчимгүй үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйсан байна. Тэрбээр “Би Ивановичтой утсаар холбогдсон. Түүнээс өөрөөс нь уучлал гуйсан. Тэр ч намайг уучилсанд баяртай байна” хэмээн twitter-дээ бичжээ. Багийнхаа дасгалжуулагч болон бусад гишүүд, хөгжөөн дэмжигчдээсээ тэрбээр мөн хүлцэл өчөөд байсан юм. Болсон үйл явдлын талаар багийн менежер Брендан Рожерс “Бичлэгийг дахин үзэж, Луистай өөртэй нь ярилцсан. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй бүдүүлэг үйлдэл байсан. Түүнийг дахин болчимгүй зүйл хийхээс би сэргийлэх ёстой. Ямар ч хувь тоглогч багаас илүү чухал биш юм. Манай баг бол асар их үнэ цэнэ, өв уламжлалтай баг. Клубээс илүү зүйл энд байхгүй. Ямар ч тоглогч, ямар ч дасгалжуулагч байсан энэ тэдэнд хамаатай. Багийн бүх тоглогч, гишүүд, дасгалжуулагч нар талбай дээр болон талбайн гадна өөрийн багаа төлөөлж байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй” хэмээсэн байна. Харин хохирогч Ивановичийн багийн анд, хаалгач Петр Чех “Тоглогчид бол хойч үеийнхэндээ үлгэр жишээ болдог. Маш их хүндлэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Энэ үйл явдал маш муу жишээ боллоо. Би үйлдлийг нүдээр хараагүй ч хүмүүс надад яг юу болсныг хэлсэн. Суарес үргэлж л нүднээс далдуур жижиг алдаануудыг хийж байдаг” гэжээ.   Ж.Цогтгэрэл
Shuud.mn
Сонин хачин
zoloo:
XOORXII DOO KKK
2013-04-23
Lord:
Levelpool сайн баг шүү. Сүүлийн 3 жил 6-7 байрын төлөө ширүүн өрсөлдөөн гаргаж тэмцдэг болхоор би та нарыг их үнэлдэг шүү
2013-04-23
Rama77:
Chi bol ovgorch, suirch baigaa Shiverpuul. Iim l argaar onoodortoo argatssaj l yavaa daa
2013-04-22
Liverpool:
Chelski budaa.
2013-04-22
Lord:
Levelpool сайн баг шүү. Сүүлийн 3 жил 6-7 байрын төлөө ширүүн өрсөлдөөн гаргаж тэмцдэг болхоор би та нарыг их үнэлдэг шүү
Rama77:
Chi bol ovgorch, suirch baigaa Shiverpuul. Iim l argaar onoodortoo argatssaj l yavaa daa
амар юм болжээ:
алдаа гаргаад хожно тэгээд алдаандаа уучлал гуйгаад боллоо
2013-04-22
helmegdegch chelsea:
ene chelsea gedeg bagiig neg musun angliin leagues haschihmaar yum toglolt bolgon deer helmegdej bhiin city tei togloj bhad aguero bas dewssen ene amgliin leagueiin bodlogo baiagaa bhaa l gej bodhiim da daanch helj chadahgui yum da
2013-04-22
Ivanovich:
Teneg Suarez gaj donton
2013-04-22
bvsgvi:
luis suarisd arai ch dee muuhai amitan ymaa bi terniig shvten bisherdeg hiimel erehtneer ooriigoo tawiulahdaa terentei yu yaj baina gej vrgelj boddog bailaa odoo ternees boliod k.ranoldatai verehnee
2013-04-22
zochin:
shvvgchid heleed baihad ulaan huudas uguud gargahgvi.togloltiin hugatsaa duussan baihad togluulaad l baisan ene ene shvvgch hemeeh
2013-04-22
zochin:
zombi bolj bgaa yum bna l da
2013-04-22