Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат "Ямар ч асуудлыг хэлэлцэхдээ талууд хэтэрхий улстөржиж байна” хэмээн анхааруулав. Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Д.Эрдэнэбат аа, чи бүх асуудал дээр бүлгийн даргын байр сууринаас ханддагаа болих хэрэгтэй.
Ингэж цамнамаар байгаа бол Спортын төв ордонд очиж цамна. Чамаас айх ч үгүй. Чам байтугай эрүүгийн элементээс ч айхгүй шүү” хэмээн бухимдлаа.
Н.Бүжин