Бөө нар ёс зүйн дүрэмтэй боллоо
2013-04-23

  Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс Монгол бөөгийн ёсзүйн дүрмийыг эмхэтгэн гаргасан талаараа  мэдээллээ. Энэ талаар Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, бөө судлаач Б.Батсайхан мэдээлэл хийсэн юм. Боловсруулан бичсэн ёсзүй нь ерөнхийдөө дүрмийн хэлбэрээр хураангуйлж бичигдсэн бөгөөд Монголын нийт бөө улаач нар даган мөрдөхөөр баталжээ. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь монгол бөөгийн уламжлалт ёсзүй гэдэг. Энэ нь хэн нэгний зохиомол хууль бус мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль гэж тэрээр хэлсэн юм. Түүнчлэн “Бөө шүтлэг бол монголчуудын хүчирхэг оршихуйн үндэс суурь, агуу суу ухаан юм. Ямарваа нэгэн суурьгүй зүйлс ямар ч тогтворгүй нуран унадаг билээ. Аливаа үндэстнийг ямар ч эрсдэлээс хамгаалах гол хамгаалалт, дархлаа нь уламжлал юм. Уламжлалаа баримтална гэдэг бол гол шугамаа барина гэсэн үг. Өнөөдөр монгол бөө гол шулуун шугамаасаа нэлээд хазайж гарсан байна. Үүнээс болоод элдэвийн зохиомол хуурмаг жаягууд гарч, мордохын хазгай гэгчээр хазайж гарсан бөө нэртэнгүүд ихэнхдээ албинтаж, тийрэнтэж, сэвтсэн байна. Түүндээ удирдуулсан бөө нэртэнгүүд буруу зүйл их хийж, амжиргааны бөө нэртэнгүүд олноор гарч, иргэдийг хохироож, бөөгийн нэр хүндийг унагааж байна” хэмээн тэрээр ярилаа. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
уншигч:
дүрэмээ дагах уу бөө нар чинь хүний албан тушаал авах гэсэн чөтгөртэй нийлээд гэмгүй хүнийг өөд уруугүй харааж байсан бодит баримт байгаа шүү мөнгө л авч байвал юу ч хийхээс буцахгүй болж байга нь ямар учиртай юм бэ үнэхээр тэнгэрээс заяасан бөө юм бол бусдад муу юм хийж болдог юм уу хариулт өгөч
2019-08-09
Ганаа:
Ёс зүйн дүрэмтэй болж байгаа нь сайн байна тэр дүрмийг хаанаас олж авч болох вэ нэг л бүрхэг юм ард олонд нээллттэй байж болох уу
2013-05-03
очир:
дүрэмтэй болсонд баяр хүргье. Одоо багшнэртэнгүүдийг маш сайн шалгуураар шалгаад төрүүлж өсгөсөн шавь нар луу анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Нэгдсэн эвлэлд бүртгэлгүй явдаг жинхэнэ том том дээдсээ үнэнээр залаад авч яваа улаач нарыг урин залж багшнэртэнгүүдийг шалгуулах хэрэгтэй дээ. тэгэхгүй бол бөөг цэгцлэх асуудал байхгүй шүү дээ
2013-04-26
zairan:
tvvhendee buunur hezeech negdej bgaaggvi boldogchgvi yumda. harin vzel bodliin neg yumand neg zuw zuild tuwlurvvlj bj negdvvlj blno. hezeech 2 buu neg dor suuj 2 uur yum hiideggvi yumda. harin 1 zuiliig hamtdaa hiij bl bolno.
2013-04-23
уншигчч:
Www.mongolbuu.mn
2013-04-23
зочин:
Монголын бөөгийн байгууллагын сайт байдаг уу. байдаг бол хаягийг бичнэ үү. Монгол бөөгийн тухай уншиж мэдмээр байна. насанд хүрэгчид үүх түүхээ мэдэхгүй, тэгэхээр хүүхэд залуус хаанахын хэн болж үлдэх гээд байна, үүнд санаа зовж явдаг. Зурхайч Намсрай гуайтай холбогдохыг хүсэж байна. туслануу
2013-04-23