Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
2013-04-24

  "Жаст Агро" ХХК улсын нөөцийн мах бэлтгэх менежерээр ажиллаж улсын нөөцөд үхэр, хонь, ямааны нийт 9204 тонн махыг бэлтгэж, туслан гүйцэтгэгч найман компанийн зооринд нөөцөлсөн. Тиймээс нөөцийн махыг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор энэ сарын 27, 28-ны өдрүүдэд өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт 7 буудлын эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулахаар болсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
dghghggh:
iim zavaan maxiig hen ideg yum be tu mai shuu
2013-04-29
Batа:
хамгийн хямд чанан муутай махаа ард түмэндээ өндөр үнээр шахсаар байх уу,, амт чанар гэж үнэхээр муу мах,
2013-04-24