“Ял бол гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн хэрэгсэл гэж саяхныг болтол үздэг байсан юм” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн ахлах багш Ж.Эрдэнэбулган хэллээ. Социалист системийн үед МАХН-ын ТХ-ноос ялыг чангаруулах замаар гэмт хэргийг бүрэн устгах тухай зорилт дэвшүүлж байсан баримт ч бий.
Энэ үзэл санааны нөлөөгөөр хүмүүсийн ухамсарт “шоронд хийх” гээч ойлголт гэмт үйлдэл болгонд оноодог цорын ганц шийтгэл мэтээр ойлгогдоод гүн бат хадагдчихсан гэхэд хилс болохгүй.
Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулин дахь ялын оноолт ч яг хэвээрээ яваа. Энэ "шорон" гэдэг ялын тогтолцоог өөрчлөх, нийгэмтэйгээ уяалдуулах цаг нэгэнт бий болжээ.
http://youtu.be/xN21Y-kbF5Y