Ц.Доржготовын "Цасны бэлэг’’ тэргүүн байрт шалгарав
2013-04-26

  Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МЗЭ, Монголын радио, МҮОНТ хамтран зохион байгуулж буй “Утгын чимэг’’ богино өгүүллэгийн наадмын ялагч өчигдөр тодорлоо. 18 дахь удаагаа зохиогдож буй энэхүү наадамд 70 гаруй зохиолч бүтээлээ сойж, сүүлийн шатанд 15 бүтээл өрсөлдсөнөөс Төрийн соёрхолт зохиолч, Ц.Доржготовын “Цасны бэлэг’’ өгүүллэг тэргүүн байрт шалгарлаа. Удаах байранд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяагийн "Жаргаж буй нарны туурь’’ өгүүллэг, гуравдугаар байрт МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Жи. Сарантуяагийн ‘’Бүүвэй’,  дөрөвдүгээр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр "Цэнхэрийн голын ус", тавдугаар байрт  Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын ‘’Өш’’ өгүүллэг тус тус шалгарсан байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин