Соломоны арлууд улсын гадаад хэрэг, худалдааны сайдтай уулзав
2013-04-26

  Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Соломоны арлууд Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Силас Таусингыг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Сайд нарын бага хуралд өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс Соломоны арлууд Улстай Ази тивд энх тайван, тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах үйлсэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа цохон тэмдэглэлээ. Монгол Улс Соломоны Арлууд Улстай 2011 оны 10 дугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улстай харилцах асуудлыг манай улсын Нью-Иорк дахь байнгын төлөөлөгчийн газар хавсран ажилладаг тухай Гадаад харилцааны сайд Л.Болд яриандаа тэмдэглээд  цаашид  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэл сонирхолтой байгааг онцоллоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
QWERTYUI:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-26