Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав
2013-04-28

Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний 60 гаруй мянган үйлдвэрлэгч, үйчилгээ эрхлэгчээс 16 аж ахуйн нэгжийг Монголын шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хамт олныг нэрлэж батламжиллаа. Тухайлбал, Эрдэнэт хивс, Шаамарын зөгийн бал, Хөвсгөлийн цай, цааны арьсан гутал зэргийг Монголын шилдэг брэндээр нэрлэсэн юм. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай,  хилийн чанадад экспортлох боломжтой болсон аж.   Дээрх шилдэг брэндийн дотор үйлчилгээний ганцхан байгууллага багтсан нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Тэнүүн Огоо" компани гэнэ. Тус компани “Нийтийн тээврийн шилдэг үйлчилгээ эрхлэгч компани" гэсэн батламж авчээ.  Учир нь тус компанийнхан  нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж чадсан хэмээн ийнхүү шилдгээр нэрлэгдсэн гэнэ.   Оюуны өмчийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт зохиогдсон бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар үндэсний шилдэг брэндээ хамгаалах, дэмжих л үлдсэн хэмээн Оюуны өмчийн газраас мэдэгдсэн юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-28