Х.Карзай Америкаас мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрчээ
2013-04-30

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай түүний засаг захиргаа АНУ-аас мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Түүний ярьснаар бол  энэ нь бага хэмжээний мөнгө байсан бөгөөд хууль ёсны дагуу зарцуулдаг байсан  аж.

“New York Times” сонинд Тагнуулын ерөнхий газар Карзайд оффист нь чемодантай мөнгө аваачиж өгдөг байсан хэмээн мэдээлсэн юм. Карзай ярихдаа мөнгийг өвчтэй хүүхдүүдэд туслахад зарцуулдаг байсан гэж ярьж байна. Тэрбээр “Сүүлийн 10 жил АНУ-аас мөнгө авсан. Хүлээн авагч нь  Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэжээ.

Д.Баясаа

Shuud.mn
Сонин хачин