Ан Сан Сү Чи лекц уншина
2013-04-30

Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи өнөөдөр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Төрийн ордны Их танхимд 14.00 цагаас лекц уншина. Түүнчлэн  хатагтай Ан Сан Сү Чи өнөөдөр 11.15 цагт олон нийт, иргэдтэй уулзах юм.

Мөн өнөөдөр орой 17.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзан, хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Мьянмарын ардчиллын бэлгэдэл болсон Ан Сан Сү Чи Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор ням гарагийн орой Улаанбаатарт  хүрэлцэн ирсэн билээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
uugii:
yaj uzeh ystoin bol bilet ene ter awax yst ym bolwuu
2013-04-30