Их хэмжээний эм илэрчээ
2013-04-30

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас олон улсын хоорондын эрсдэлтэй зорчигчдын ачаа тээшинд шалгалт хийж байх үеэр ОХУ-аас Иркутск-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж байсан манай улсын иргэн Б-ийн тээшнээс их хэмжээний эм илэрчээ. Тодруулбал, препуктал триметазидин гэх эмээс 168 хавтгайг хилээр нэвтрүүлэх гэж байсныг Хөдөлгөөнт хяналтын гаалийн байцаагч нар илрүүлсэн байна. Уг эм нь 1,4 сая төгрөгийн өртгөөр үнэлэгдэх бөгөөд хилээр нэвтрүүлэхийн тулд зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай аж. Мөн дээрх зөрчил гарахаас хэд хоногийн өмнө манай улсын иргэн О Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор 1,3 сая төгрөгийн үнэ бүхий Гамавит гэх тариа 314 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхээр биеийнхээ цээж, бэлхүүс, хөл, гуяныхаа хэсэгт битүү скочдож ороон нуусан байсныг илрүүлсэн байна. Дээрх хэргүүдийг холбогдох албаныхан шалгаж байгаа юм. Дашрамд дуулгахад чанарын баталгаагүй, эрүүл ахуйн болон эмнэл зүйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус эм эмийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсаар байгаа тул иргэдэд баталгаатай эм эмийн зүйлийг худалдан авч хэрэглэхийг Гаалийн байгууллагаас анхаарууллаа. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
50 mayngat emiin sand:
Preduktal gedeg 1 habtgai n 60 shirhegtei baidag ene emiig zurhend bichij ugdug. ter em 50 mayngat emiin sand l baidag une n 50.0/tabin mayngangan tug/. tegeheer 168 habtgai n /8.400.000/ tug bolj bnadaa/ tegeheer emiin biznes ih ahsig ugdug yum bnaaa
2013-04-30
tamgach:
Mongold emiin batalgaa baihgui hugcaa ni duussan or hulhi em taria ard tymniig shulj baina harin ulamjlalt em ni emchteige chanariin batalgaatail baih yum mongol huuramch emiin bys bolood udaj bn do
2013-04-30