Хүүхдийг зодож шийтгэдэггүй Дэлхийн өдөр
2013-04-30

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой аж. Анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэн эхэлж, 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болсон.

Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ. Хүүхдийг ивээх сангийн Олон улсын сүлжээ нь “Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох Дэлхийн санаачлага” хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг. Тэд Их Британий Хүүхдийг ивээх сан идэвхтэй ажиллан 2008 оноос эхлэн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх!” нөлөөллийн ажлууд зохион байгуулж Монгол улсад жил бүрийн энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал бий болгожээ.

Тус сангаас монголын ээж аавуудаас "Та хүүхдээ зоддог уу" гэсэн санал асуулга явуулахад хүүхдээ алгадсан таван эцэг эх тутмын хоёр нь "арай хэтрүүлдэг" гэж хэлсэн байна. Хэтрүүлдэг шалтгааныг нь эрдэмтэд тайлбарлахдаа тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгаагаа зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдог гэжээ. Ялангуяа өөрсдөө бага байхдаа зодуулж шийтгүүлдэг байсан томчууд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэрээр зодож эхэлдэг. Хүүхдээ зодсоны дараа томчууд үргэлж харамсдаг гэж судалгаагаар гардаг ч тэвчээр нь барагдахдаа тэд дахиад л хүүхдүүдээ зодож орхидог байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
цужэнгш:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30