Тавантолгойн хувьцаа яасан бэ
2013-04-30

Таван төгрөгөө яасан бэ

Танзуур боов авсан даа

Танзуур боовоо яасан бэ

Танил найзтайгаа идчихсэн дээ

.

гэдэг дуу байсан шиг Тавантолгойн хувьцаа “Чалько”-гийн өрөнд барьцаалагдаад талийв бололтой. Уг нь УИХ-ын 2011 оны хаврын чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт асан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлын бэлтгэл хангагдаж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн хүн амын тооллогын дүнд үндэслэн иргэдэд олгох хувьцааны асуудлыг шийдвэрлэх болно... УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэх ажлыг эхлүүлснээ зарлаж, одоогоор ажил явж байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр гар дээрээ ганц ширхэг хувьцаа тавьсан нэг ч монгол хүн алга.

.

Сү.Батболдын таннхимын сүр бараатай хувьцаа ийнхүү талаар болж. Харин шинэчлэлийн Засгийн газар олон улсын зах зээл дээр “Чингис” бонд арилжаалж, хэдэн тэрбум ам.долларын мөнгө босгосон. Гэсэн ч хэтийн төлөвлөгөөгүй цар багатай төсөлд цацаад дуусах нь гэсэн шүүмжлэл дагуулж байсан ч төмөр зам, ДЦС-5 төсөлд хөрөнгө оруулахаар шийдэв бололтой. Харин мөнөөх ард иргэдэд үр шим нь шууд хүртэх юм одоохондоо алга. Иргэд Тавантолгойн хувьцаагаа байя гэхэд орон сууцны бага хүүтэй урт хугацааны зээл олгох улиг болсон асуудлаа нэг мөр шийдээд өгөөсэй гэсэн хүлээлттэй байна. Төр ард түмнээ эх орны хишиг 1,5 сая, эрдэнийн хувь нэг сая, Тавантолгойн хувьцаа, зургаан хувийн хүүтэй зээл гээд мөн ч олон удаа шилний цаанаас чихэр долоолголоо.

.

Өнгөрсөн жилээс оюутнуудад сургалтын төлбөрт 500 мянгыг сургуульд нь бэлэн бусаар шилжүүлж, өнөө жилд тэд аваад дуусчихлаа. Бухимдсан ардууд муусайн оюутнуудтай барьцаж эхлэх нь тэр. Тэгэхээр нь барьц алдсан эрхэм гишүүд сандрахдаа тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрөө нугалж болох, иргэд хамтаараа жижиг бизнес эрхлэхийн тулд хувь хишгийн мөнгөө нэг удаа бөөнөөр нь бэлэн бусаар авч болох шийдвэр гаргасан. Зарим нь зах зухаасаа авч л байх шиг байна. Бас тойрогтоо ажилласан гишүүд, хөгшин ямааны насгүй бидэнд тэр мөнгөнийхөө барааг амьд сэрүүнд минь бэлнээр нь харуул гэсэн ахмадуудын шахаанд орж, цаасан дээр амьгүй шийдвэр гаргах нь ч гаргалаа. Чухам тэр их мөнгө гарт баригдаж, нүдэнд харагдах хүртэл нас сүүдэр 55-60 шүргэсэн, давсан 162 мянган хөгшид өвгөдийн хэд нь нүд аних бол. Хөгшин хүн үхэхээрээ айлгаад авах нь авахаар болчихсон дээрх тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх л үлдэж байна. Энэ заалт хөгжлийн бэрхшээлтэй 250 мянга гаруй иргэнд ч нэгэн адил хамаарна. Харин “ингээд л миний нэр байдаггүй” гэдэг шиг иргэд яах юм бол.

.

Оюутолгойн гэрээ одоо хүртэл хэрүүлийн алим болсоор байна. Сүүлдээ гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжихад хүрч байна гэсэн яриа ч гарах болж. Манай улсын эдийн засаг хэдхэн жилийн өмнө 17 хувийн өсөлттэй байна хэмээн дэлхийн чихийг дэлдиийлгэж байсан ч айл гэрийн амьдралд наалдсан юм хомс, харин ч баян ядуугийн ялгаа гаарсан. Энэ нь манай УИХ-ын гишүүдийн хөлөө гэдсэндээ хийлцсэн хэрүүл маргаан, Засгийн газрын түшмэдийн ашиг сонирхлын зөрчлөөс болж, Монгол Улсын 743 мянган өрхийн амьдрал уруудсаар буйгийн тод жишээ. Хэрвээ олигтойхон парламент, засагтай байсан бол ердөө 743 мянган өрхийн асуудлыг л жин тан шийдэхэд монголчуудын амьдралын төвшин Австри, Швейцарь, Нидерландын хэмжээнд хүрэхэд байг гэх газаргүй.

.

Гэхдээ яахав гэрэлтэй талаас нь төсөөлье. Тэтгэврийн зээлэндээ баригдсан 60 хүрээгүй настан, цалингийн зээлэндээ барьцаалагдсан багш, эмч нараас гадна ноос, малчдын банкинд тавьсан 160 тэрбум төгрөгийн  өр янзаараа байна. Амьжиргааны эрхээр өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн хүмүүсийг бүртгэснээс “өргүй бол баяныг” нь тоолбол хамаагүй амархан. Засгийн газар иргэдийнхээ өр зээлийн судалгааг гаргаж, аль болох авлага өглөгийг нь нөгөө инфляцаар айлгаад байгаа бэлэн мөнгөнөөс холуур нимгэлээд өгчихвөл нэг удаа ч болов аминд орж юуны магад. Ард түмний амьдрал сонгуулиас сонгуулийн хооронд хонжворт сугалаанд аз туршсан хүн шиг баталгаагүй амьдар ч байна. Эрхэм гишүүн О.Баасанхүү Оюутолгойн 34 хувийг төр эзэмшинэ гэж эзэнгүйдүүлж байснаас 2,7 сая иргэндээ хувьцаа болгон тарааж өгвөл буух эзэн, буцах хаягтай болно гэсэн нь бодох л асуудал. Төрийн нэрэн дор томчууд л луйвар хийдэг нь үнэн.

.

 “Эрдэнэс Тавантолгой” компани дүрэмд зааснаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай байна. Нэг иргэнд 536, нэг аж ахуйн нэгжид 28123 ширхэг хувьцаа ногдох ажээ. Үндэсний аж ахуйн нэгж гэсэн албан ёсны тодорхойлолт байхгүй ч 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан байх ёстой гэсэн шаардлагыг үндэслэн ҮТЕГ-аас 53мянга гаруй компанийн жагсаалт гаргажээ. Гэтэл тэдгээрийн тал хувь нь чагтан данстай буюу үндсэндээ цаасан дээр нэртэй ч цасан дээр мөр гаргахаа больчихож. Үлдсэн 26 мянгынх нь тэн хагас жилдээ 10 сая төгрөг хүрэхгүй борлуулалтын орлоготой. Сонирхолтой нь 10 мянган аж ахуйн нэгжийн ард гэхэд 2700-хан хүн байхад хачирхалтай нь 30 компани эзэмшдэг ганцхан хүн байх жишээтэй.

.

Тэгэхээр мөнөөх иргэн бүрт адил тэнцүү хувьцаа хүртээх тэгш байдал алдагдаж, аж ахуйн нэгжийн ард нуугдсан цөөхөн хүн хэт олон хувьцаатай болох нь тодорхой. Бас тэдгээрт ногдох нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хэт өндөр үнээр тогтоовол жилдээ 10 саяын орлогогүй аж ахуйн нэгжүүд юугаа хэлж, хуйхаа маажих билээ. Ухаандаа нэгж хувьцааг 1000 төгрөг гэвэл 28 сая, 300 гэвэл 8,5 сая төгрөг болж байна. Мөн дээр дурдсан хугацаанд байгуулагдсан ч татвар төлөөгүй мөртлөө завшиж, түүнээс хойш байгуулагдсан ч олон ажлын байр бий болгож, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хохирч таарна. Яаж ч бодсон энэ бол шударга биш хэрэг.

.

Ард түмэн Тавантолгойн хувьцаагаа бушуухан хүртэх юмсан гэсэн зуун хувийн хүлээлттэй байна. Тэдний итгэл тээсэн хүлээлтийг төр ерээд оны ягаан, цэнхэр тасалбар шиг талаар битгий болгочихоосой. Учир мэдэхгүй иргэдийн өмч хувьчлалын тасалбар цөөхөн хүний олз болж, зарим нь брокерийн пүүсүүдийн гараар дамжаад сураг тасарсан. Хоёр жилийн өмнөөс Тавантолгойн хувьцааны сургаар зөвхөн гэрчилгээ төдий аж ахуйн нэгжүүдийг худалдан авах хятадуудын сонирхол ихэсч, иргэдийн хувьцаагаа аваад борлуулж эхлэх цагийг отож байгаа гадаад, дотоодын луйварчид ч сэрүүн зүүдэлж эхэлсэн. Ямар ч байсан төр дахиад ард түмнээ шилний цаанаас чихэр дахиад долоолгоод битгий орхиосой.

.

Г.Болор

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tavan tolgoin huvitsaagaa odoo ogoochee. bas l shou bollooshuu. songuuli ongorood l buh ymaa martchih ym. ondor nastanguud neg bayrlaj neg gomdsoor zasag tordoo ch itgehgui onhorsooor bnashuu. ydaj tetgever ni ideh hoolondoo hurehgui neg esondoo olsoj yhej bna. olon hudal amlaltaas neg dorvitoi unen ym hiih ni iluu shuu.
2013-05-02
????????:
ХӨӨЕ УЯНГА, БАТЦОГТ НАРАА АМЛАЛТ ЮУ БОЛСОН БЭ? ЭЭБААСТАЙ АДИЛХАН АРД ТҮМНЭЭ ТАРВАГА БОЛГОЧИХСОН УУ? АНАТХ ГЭДЭГ ЧИНЬ ОГТ СОНСОГДОХОО БОЛИЛОО
2013-05-02
ӨР НЭХЭГЧ:
ХӨӨЕ УЯНГА, БАТЦОГТ НАРАА АМЛАЛТ ЮУ БОЛСОН БЭ? ЭЭБААСТАЙ АДИЛХАН АРД ТҮМНЭЭ ТАРВАГА БОЛГОЧИХСОН УУ? АНАТХ ГЭДЭГ ЧИНЬ ОГТ СОНСОГДОХОО БОЛИЛОО
2013-05-02
irgen:
MAH avligachidaas avaarai. ted nar
2013-05-01
зочин:
Шүүхээр мөнгөө хүүтэй нь авах хэрэгтэй
2013-05-01
Zochin:
Zasgiin gazar hudlaa yarij bolohgui ee. Ard Tumenees sugeer mungu 1 jil abch. Bolohgui biz dee ter mungundee yadaj hadgaljiin huu uguuch ee
2013-05-01
ilch:
eruul,zaluu baigaa ni buruu yum uu ylgachih yum bna ldaa heg 1 odor budaa bolgono shuu gahainuud mini
2013-04-30
ТЭР ЭРГЭЖ ИРНЭ:
Суут үйл бүтээгчдийг тэр үеийн тэнэгүүд нь дандаа л үгүйсгэж байдаг. Харин тэдний үр хүүхэд нь шүтэн биширч даган дууриадаг нь ертөнцийн хууль юм даа. Дундаж сэтгэгчид минь ээ
2013-04-30
олиггүй:
муу худалч хулгайчууд одоо яаж хүний нүүр хараад ичихгүй их хуралд сууж чадаж байна
2013-04-30
зочин:
ард түмэнд өгнө гэж амалсан мөнгөө л өгөөдөх л дөө өөр яах юм бэ мөнгө хэрэгтэй байна
2013-04-30
W:
арД ТҮМЭН СУЛ ХАЛАМЖИЙН ҮХРҮҮД БОЛОВ
2013-04-30
зочин:
ЭЛБЭГЭЭ ард тумнээ ер бодохгуй худлаа шовуу хийж олон улсад оорийнхоо нэрийг гаргах гэж очиноон гадаадын хумуусыг урьж ард тумний хоронгоор туйлж зовхон оорийгоо л бодох юм даа нэг улсын еронхийлогч байж ТАВАНТОЛГОЙн гэрээг ард тумэндээ ашигтайгаар хиих хяналт тавиахгуй оорт нь буур хамаагуй юм шиг яваад байх юм хятадууд монголоор дуурлээ ЭЛБЭГ юу хийгээд шовуудаад байгаа юм
2013-04-30
ewrtyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30