БОЛЗОЛ ба БОЛЗОО
2011-11-14

Ирэх жил болох сонгуулийн марафонд бүсгүйчүүдийн бүхэл бүтэн баг оролцохоор зэхэж, энэ жилээс эхлэн олны танил болох улмаар таалагдах ажиллагаагаа эхлүүлээд буй. Гэвч яг марафонд хэдэн бүсгүй оролцож хурд хүчээ үзэх нь тодорхойгүй. Сонгуулийн марафонд уралдахаар зэхсэн эрчүүдийн арми бүсгүйчүүдээ хажиглаж, аль болох цөөн квот хуваарилахын төлөө гар өргөх нь мэдээж. Өмнө нь бүсгүйчүүдээ хажиглаж, нэр дэвших эрх энэ тэр асуудал дээр санал зөрөлдөж байсан ч 2008 оны УИХ-ын сонгуулиар 55 эмэгтэй нэр дэвшсэн нь түүхэндээ хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчтэй байсан сонгууль болж чадсан. Эдэн дотор бие даан бор зүрхээрээ зүтгэсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Гэсэн ч УИХ-д гуравхан эмэгтэй төлөөлөгч орсон юм. 2012 ОНД ОЛНЫ ТАНИЛУУДААС ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ? 2012 оны сонгуульд МАН-аас Д.Арвин, Д.Оюун хорол, Т.Ганди, Б.Долгор, Д.Алтай, АН-аас Б.Дэлгэрмаа, Ц.Оюунгэрэл, Б.Мөнхтуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, ИЗ-НН-аас С.Оюун нарын улстөрч бүсгүйчүүдийн нэрс зоолттой байгаа гэх. Харин өнгөрсөн 2008 оны сонгуульд нэр дэвшиж эрчүүдтэй ана мана, ач тач үзэлцсэн бүсгүйчүүдийн нэрс хөшигний ард үлджээ. ХЭН ХААНА НЭР ДЭВШИВ 2008 онд Архангай аймагт Н.Удвал, З.Жаргалмаа нар, Баянхонгор аймагт Д.Энхмаа, Говь-Алтай аймагт Б.Оюунбилэг,  зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас Д.Туяа, Дорнодод Б.Мөнхцэцэг, Дундговиос Б.Дэлгэрмаа, Завханд Д.Оюунхорол, З.Нарантуяа, З.Цэрэндулам, Өвөрхангайд С.Дорждулам, Өмнөговьд Ц.Батчимэг, Сүхбаатарт Л.Эрдэнэчимэг, Сэлэнгэд Ч.Энхтуяа, Төв аймгаас Ш.Батцэцэг, Ч.Оюунгэрэл, П.Одончимэг, Хөвсгөлд Ж.Цолмон, Хэнтийд Д.Арвин, Г.Янжинлхам, Ж.Лхамсүрэн, Дархан-Уулд Д.Энхтуяа, М.Ичинноров, Ч.Чулуунцэцэг, Орхонд Д.Оюунцэцэг, Б.Батзул, Б.Насанбаяр нар нэр дэвшсэн ч олонхийн санал авч чадаагүй. Харин хориннэгдүгээр тойрогт Ц.Болормаа, Я.Батцэцэг, Д.Баасан, Ж.Занаа, 22 дугаар тойрогт Т.Ганди, Я.Аюушжав, Б.Мөнхтуяа, И.Нарантуяа, У.Бурмаа, Ч.Базар, Б.Энхбаяр, Б.Отгонцэцэг, Д.Эрдэнэтуул, Г.Баасан, Н.Оюунцэцэг, 23 дугаар тойрогт М.Чимгээ, Б.Болормаа, Х.Оюунцэцэг, Л.Заяа, О.Сэлэнгэ, 24 дүгээр тойрогт Р.Бурмаа, Г.Уянга, Ч.Үржинбадам, П.Алтантүлхүүр, 25 дугаар тойрогт Н.Болормаа, С.Одонтуяа, Ч.Энхзаяа, Б.Саранцэцэг, Т.Лэгжмаа, Н.Цэндмаа, Д.Туяа, Ж.Эрдэнэчимэг, 26 дугаар тойрогт Б.Ундармаа, С.Оюун, С.Рэгзэдмаа, Х.Энхтуяа нарын бүсгүйчүүд нэр дэвшсэн ч эдгээрээс гуравхан эмэгтэй УИХ-д суудал авсан юм. ХӨШИГНИЙ АРД ХЭН ХЭН БАЙГАА ВЭ Дээр нэр дэвшсэн бүсгүйчүүдийн ихэнхи нь хаалттай хөшигний цаана үлдэж мэдэх нь. Харин нэр дэвших эрхээ авсан тохиолдолд 2008 оны сонгуулийнхаа арга тактикийн дагуу унах магадлал өндөр буюу нэг тойрогт олноороо нэр дэвшиж хоорондоо “алалцах” асуудал үүсч мэднэ. Эмэгтэйчүүдэд цөөхөн квот өгөх улмаар унагах тал дээр эрчүүд ёстой л 13 мэхээ гаргадаг гэхэд хилсдэхгүй. 2008 оны сонгуулиар хамгийн хүчирхэг, гараад ирэх боломж өндөр бүсгүйчүүдэд хотын тойргуудыг өгсөн байдаг. Тухайлбал, 22 дугаар тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт Т.Ганди, Я.Аюушжав, Б.Мөнхтуяа, И.Нарантуяа, У.Бурмаа, Ч.Базар, Б.Энхбаяр, Б.Отгонцэцэг, Д.Эрдэнэтуул, Г.Баасан, Н.Оюунцэцэг нар, 23 дугаар тойрог ба Сүхбаатар дүүрэгт М.Чимгээ, Б.Болормаа, Х.Оюунцэцэг, Л.Заяа, О.Сэлэнгэ, 24 дүгээр тойрог буюу Чингэлтэйд Р.Бурмаа, Г.Уянга, Ч.Үржинбадам, П.Алтантүлхүүр, 25 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт Н.Болормаа, С.Одонтуяа, Ч.Энхзаяа, Б.Саранцэцэг, Т.Лэгжмаа, Н.Цэндмаа, Д.Туяа, Ж.Эрдэнэчимэг, 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Б.Ундармаа, С.Оюун, С.Рэгзэдмаа, Х.Энхтуяа нарын бүсгүйчүүд нэр дэвшсэн ч эдгээрээс гуравхан эмэгтэй УИХ-д суудал авсан юм. Иймэрхүү байдлаар хүчтэй эрэгтэй улстөрчтэй тойрогт бүсгүйчүүдийг уралдуулан хооронд нь л талцуулж, эцэст нь юу ч үгүй үлдээх тактикийг нам нь хэрэглэсэн байдаг. БОЛЗОЛ ба БОЛЗОО 2012 оны сонгуулиар эрчүүд эмэгтэйчүүддээ тавьж байгаа болзол нь тун энгийн аж. Саарал ордноос ниссэн бор шувууны хэлээр бол эмэгтэйчүүд тухайн намынхаа санал болгосон босго мөнгийн төлөхөөс гадна хандив нэрийн дор их хэмжээний хөрөнгө оруулалтыг намдаа хийсэн байх учиртай гэнэ. Түүнээс гадна дээрх болзолыг биелүүлж сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан тохиолдолд УИХ-ын гишүүнээс өөр албан тушаалд санаархахгүй байх асуудал. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүрэлдэхүүнд орно гэх асуудлыг амнаасаа унагахгүй байх гэсэн хоёр болзолтой. Харин болзооны тухайд сонгуулийн марафонд түрүүлсэн нь барианы талбарт журмын нөхөдтэйгээ болзох бөгөөд замын дундаас хасагдсан нөхдүүд болзооны тухай яриад ч хэрэггүй. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
хххххххааааааа шаа
2011-11-28
TEGEH GJ BGA BIZ MUU LUIVARCHID
2011-11-15
Энэ бизнесмен Сентозагийн захирал С Одонтуяа Их хуралд орж авсан олон зээлээ засгийн монеу хулгайлж толох гэсэн юм байх даа
2011-11-14
За дээрхи 2 маанаг Ганди Одонтуяа 2 гараагуй юмаа. Оорсдийгоо гарсан гэж худлаа шааж байгаа байхгуй юу. Тэгж худлаа сонгогчидыг тоорогдуулж 2012 онд сонгогдоно гэж пиардаж байгаа юм
2011-11-14
GANDI, BURMAA,ODONTUYA nar bolbyax argagyi garsan yom sh de! GANDI 37 mynga BURMAA 25 mungan sanal absan getel 73 xyn ni 20 myngaas doosh sanal abchixaad gishyyn bolson sudalgaa MUNXBAYSGALAN setgyylch niitleldee gargasan bna lee shyy!
2011-11-14
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno 95099300 95909200
2011-11-14