Тамерлан Царнаевын бэлэвсэн гэргий 24 настай Кэтрин Расселийн гэрт Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийжээ. ХМТ-ны ажилтнууд хэд хэдэн эд мөрийн баримт авч явсан аж. Тэд Кэтрин Расселийг алан хядлагад холбоотой эсэхийг шалгаж байгаа юм.
Тамерланы эхнэр мөрдлөгөд чин сэтгэлээсээ тусалж байгаа хэмээн түүний хуульч ярьсан байна. Тэрбээр нөхрийнхөө цогцсыг авч оршуулахаас татгалзсан юм.
Д.Баясаа