Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Энэ үеэр холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр “МЧБХ-ны 2008-2012 оны үйл ажиллагааны тайлан”-г тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн удахгүй болох “Mongolian Open-2013” олон улсын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадоржийг сонгожээ. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд МБЧХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан Л.Чинбатад талархал илэрхийлж, холбооны Хүндэт ерөнхийлөгч болгосон байна.
Д.Цэцэг