Галд өртсөн айлын хохирлыг хэн барагдуулах вэ...
2013-05-02

 

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон хороолол”-ын 41 дүгээр байранд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ны өдөр гал гарч, тус байрны гадна өнгөлөгөө шатсан хэрэг гарсан. 17.30 цагийн орчим тус байрны дөрөвдүгээр давхрын тагтан дээрээс эхлэн гал гарч, эгнээгээрээ дээшээ шатаж, нэг айл руу гал нэвтэрч, өөр нэг айл нилээдгүй хохирч үлдсэн гэнэ.

Манай сурвалжлах баг “Орчлон хороолол”-ын  41 дүгээр байрыг зорин очиход галд өртсөн зүүн хэсэгт туузаар хаалт хийж, “Дээрээс шил унах аюултай тул үүгээр гарахыг хориглоно” гэсэн бичээс байршуулсан байлаа. Оршин суугчдын хэлснээр 2010 оны сүүлээр ашиглалтад орсон, 96 айлын орон сууц бүхий тус байранд гал гарах үед хүүхэд хөгшид нийлсэн 40 гаруй иргэн байсан аж. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I  хэлтсийн албан хаагчид утаажилтын бүсээс гаргаж чадсан гэнэ. Харин галыг унтраахаар ирсэн онцгой байдлынхан өргөгч шатаа хүлээж багагүй цаг алдсан талаар иргэд шүүмжилж байсан.

Галын улмаас нэг айл хамгийн их хохирол амссан. Найман давхарын тэр айлд тухайн үед хүн байгаагүй, одоо ч хүн ирээгүй юм шиг байна лээ хэмээн иргэд хэлж байв. Тиймээс найман давхарын гал өртсөн гэх айлыг заалган дотогш ороход орцонд хиншүү хярвасны үнэр нь ч арилаагүй байв. Найман давхарт гарахад галд өртсөн айлыг олох гэж зовсонгүй, хаалгыг нь салгачихсан гаднах цонхоор гэрэл орж байгаа ч  дотроо хав харанхуй. Галын дүгнэлт удахгүй гарч, гал юунаас болж ассан, хэн буруутай гэдэг нь тогтоогдоно. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөөсөнцөр ашиглах болж, галд тэсвэргүй хөөсөнцөрөөр дамжин ассан гал энэ айлд  бүтэн юм юу ч үлдээлгүй хуйхалж орхисонд үнэхээр хэлэх үг олдохгүй, харамсах сэтгэл төрж байснаа нуух юун.

Уг нь олон улсын хэрэглээнд хөөсөнцөрыг барилга орон сууцны дулаалганд ашиглахыг хориглоод эхэлсэн гэдэг. Гэтэл манайд хөөсөнцөр хавтангаар барилгын дулаалгад ашигласаар л байна. Магадгүй өөр газар энэ мэт гал гарч, ямар хохирол дагуулахыг таах аргагүй.

Ямартаа ч, өнөөдөр “Орчлон констракшн”-ы зүгээс тус байрны шатсан хэсгийг дахин засварлаж, сэргээх ажил эхлэх юм билээ. Байшингаа ч яахав ингээд сэргээчихдэг юм байж. Хөөсөнцөрөөр дуулаалга хийснээс гал гарах нөхцлийг бүрдүүлсэн буруутан хэмээн “Орчлон констракшн”-ыхан тус айлын хохирлыг барагдуулж өгөх болов уу. Энэ талаар тус компанитай хэд хэд холбогдож тодруулахыг хүссэн ч хариулт өгөх хүн олдсонгүй, сүүлдээ утсаа факс дээрээ тааруулчихаад таг чиг.

Мэдээж галын дүгнэлт гарсаны дараа хэн буруутай, галын улмаас хохирсон айлын хохирлыг хэрхэн барагдуулах вэ зэрэг асуудлууд яригдана. Гэвч үнэндээ манай улс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудалд үнэхээрийн хойрго ханддаг. Тиймээс холбогдох албаныхан барилгын салбарын шинэчлэлийг хөөсөнцөр хавтанг дулаалганд ашиглахгүй байхыг хуульчилах хэрэгтэй. Эс тэгвээс хөөсөнцөр хавтанг ашиглаж орон сууц, албаны барилга баригдсаар л энэ мэт хэлж ирдэггүй галын аюул нүүрлэж дахин хичнээн хүнийг хохироохыг таах аргагүй болжээ.

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Аймаар үнэтэй зарсан барилгын компани бүх айлыг хохиролгүй болгох ёстой ш тээ
2013-05-05
zochin:
dandaa l hohirliig turuus garguulah gedeg. Ene barilgiig huleen zuvshuurch zursan ulsiin komissiinhon tul. avilga avch barilgiin zuvshuurul ugsun humuusiig yavdag ordog gazar ni hiigeeche
2013-05-05
vvvaa:
ter chigtee tsutagmal bairilga gsn chn bolk bih shiw ymar ih zai garsn bolok we ene huuramj ymaa hurdan bogloojee ichmeer ym hn
2013-05-05
тэмүүжин с..:
энд амьдарч байгаа иргэд байраа яааж зарнаа хямд өгийч гэсэн улсууд одоо сонирхохгүйээ. орон сууцны иргэд гутараад сэтгэлээр унаад хэцүү байгаа даа айдастай дахиад хэзээ шатах бол хэзээ нурах бол гээдл бушуу зарах бодолтой байгаа даа хөөрхий
2013-05-04
иргэн:
муу үнсэн блок гадуур нь хөөсс наассан хэхэ андуудаа залуусааа ингэж барилга барина гэж байхгүй шүү. хамгийн түрүүнд энэ иргэдийн хохирлыг хамгийн хурдан шийдэх хэрэгтэй. хариуцлага энэ тэрийг хууль хяналтын байгуулгууд маш өндөр арга хэмжээ авах хэрэгтэй.
2013-05-04
Baidal iim l bn:
Ineedtei yum hoosontsoriig yaaj togtoodog yum bl gj bddog bsiin hadaas bsiimuu. Hodolgoontei, agsan sogtuu tawidag aild nemerguin bndaa negiigee hanaruu huchtei tulheh yum bol blokon hana hoosontsor yutai iiteigee nisehnee
2013-05-04
fgcbg:
huuchin bair sain
2013-05-04
хариуцлага:
энэ байрыг хүлээж авсан мэргэжлийн хяэалтын улсын комиссыэн гишүүдийг эрүүгийн хэрэгт татаж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй сургамж заавал өгөх хэрэгтэй
2013-05-03
SHINE BAIR:
SUULIIN UYIIN BAISHINGUUD XUUSUNTSUR XEREGLEDEG, ENIIGEE UNGULGUU GEJ NERLEDEG BOLOVCH YAG UNENDEE ENE NI UNGULGUU CH BISH BARILGIIN DULAALGA BOLON TUSGAARLAX XANANII GOL XESEG NI SHUU DEE, ENENII CHINI TSAANA NI XUNGUN BLOK BAIDAG, ZARIM BLOK NI XUNII BIYEND XORTOI MATERIALUUDAAR XIISEN BAIDAG, TEGEXEER ENE METR KVADRAT NI TED ED GEJ UNERXEED BAIGAA BAIRNUUD CHIN IIM L BOGINO NASTAI ,TANAI UR XUUXDED CHIN UL XUDLUX XURUNGU BOLJ ULDEJ CHADAXGUI YUM BAIGAA SHUU DEE,,,
2013-05-03
Нараа:
Зүгээр л санал бичихээр хууль бус үг хэрэглэлээ гээд орохгүй. Хууль бус үг хэрэглэхээр ороод байх юмаа ха ха
2013-05-03
1234:
Ийм барилга хүлээж авсан улсын комисс, мэргэжлийн хяналтынхан ч хамаатай. Барьсан байранд нь асуудал үүсч байгаа бол тэр компаниас зөвшөөрлөө ч гэсэн хурааж авах ёстой. Эко констракшн бол бүр аймар бүх барилга нь нус шүлсээрээ наасан байхад л дахиад бариулаад байдагь бүр тендэрт оролцуулаадь гэр хорооллыг барьлагажуулах ажилд оролцуулсан байгаамда тэгж эрхлүүлэхээр хүн сайн барилга барья гэж бодохгүй байх нь аргагүй ч юм шиг
2013-05-03
Нараа:
Хцууль бус үг хэрэглээгүй зүгээр л санал бичихэд юу гээд байнаа Хууль бус үг хэрэглэхээр орно доо Битгий хуц
2013-05-03
nergui:
Yah gej iim bair hudaldaj avsan yum, hohi ny!
2013-05-03
Or halon:
Orchlon gonzo rig gej xulxi no or bio dee
2013-05-03
çî÷èí:
Хөөсөнцөрөөс болж маш хурдтай тархсан.Материал хэмнэж чанарыг орхигдуулсан барилгын компани буруутай.Үүнийг зөв шийдвэл цаашид чанаргүй барилга барьж байгаа компаниудад анхааруулга болно.
2013-05-03
lovu:
Uneheer unen shuu
2013-05-03
asuult:
aygaad gal garwaa
2013-05-02
zochin:
Oron suuts gejdee.zugeer l hog novshoor chanargui baishin barisan baih yum.arai denduu yumaa.
2013-05-02
Монгол:
Энэ мэргэжлийн хяналтынхан гэж хахууль аваад л чанаргүй байруудыг хүлээж авч иргэдийг хохироодогоо болиочээ. Өнгөлгөө сайн хийгээд л хүний нүд хуурдаг барилгын компаниуд арай л бишээ. Хохиролоо төлүүлэх л хэрэгтэй.
2013-05-02
uzeerei goy um bn:
http://youtu.be/HjdGTccJWII
2013-05-02
тийм шуу:
хөөсөнцөрөөр дулаалаагуй суулийн уеийн барилга олоход тун цөөхөн байхаа даа
2013-05-02
1808:
Арай гэж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө насан туршдаа амьдрах орон гэрээ авлаа гээд бөөн баяр болж орсон айлууд байгаа. Тэр барьсан компаниар нь бүх хохирлоо төлүүлэн хэрэгтэй. Барилгыг шалгаж ашиглалтанд хүлээн авдаг мэргэжлийн хүмүүс нь хөөсөнцөрөөр хийсэн барилгыг хүлээж авахгүй болох хэрэгтэй ш дээ
2013-05-02
lovu:
Uneheer unen shuu
germanaas:
hoosonzoriig delkhii dahind dulaalgiin materialaar ashiglaj baina.setgvvlch ta bitgii hudlaa yum bichij bai!Bi lav germand bvh l barilgiin gadaad dulaalgand hoosonzor ashiglaj baihiig haraj baina
2013-05-02
ХАА ХАА:
БҮРГЭД ХААЛГА ЧИНЬ ЦААС БДАГ ЮМАА БҮҮ АВ
2013-05-02
ГААМАА:
хУЖААГИЙН БҮРГЭД ХААЛГА ВАКУМ ЦОНХ ГЭЖ НЭГ ХУУРАМЧ БҮТЭЭГДЭХҮҮН БДАГ хАЙЛЧИХСАН БГААГ ХАРЖ БГАА БИЗДЭЭ
2013-05-02
Зочин:
Наад ХХК-ний хүмүүс чинь одоо Монгол угсаа гэдэг ХХК- байгуулсан хил хамгаалахын урд 2 ширхэг 10 давхар барилга барьж байна л ээ
2013-05-02
Новш:
Адтай очир ХХК ний барьсан хогийн барилга байна хамаг бохир нь холилдоод чанаргүй барилгад байр худалдаад авсан бид хохирч байна.
2013-05-02
çî÷èí:
Тийнш дээ. Тэр амьдрал босгох чамд тийм амархан байдаг юм уу?
2013-05-02
Зочин:
хөөсөнцөрөөр дулаалсан барилгуудыг ядаж одооноос хүлээж авахаа болимоор юм аа энэ барилгын захиалагч гүйцэтгэгч ХХК-дад хариуцлага тооцох хэрэгтэй нэг л барилга барьсан баян хүмүүс хариуцлагаа хүлээж иргэдийг хохиролгүй болгомоор юм даа Луйварчдын хийсэн үйлдэлд ард иргэд хохирч үлдэх юм
2013-05-02
zochin:
Er ni gadna taliig huusuntsuruur hiine gej yu baidgiin be. Uls komist awaad bgaa ni sonin bgaa bhgui yu
2013-05-02
zochin:
Hairan arai gej ger ornoo tuwhnvvlsen humuus l bgaa bh daa. Hereg algaa
2013-05-02
цфужэ:
ЧИ НОВШ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАТНА ДАА
2013-05-02
уцжэнгшү:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02
bid nar:
bid ingehed yamar hulhi umand amidarch bnaa,iim barilgiig baidagaa barj avch baihaar huviin baishin bariad suuval hamaagui deerch um shig
2013-05-02
Уншигч:
За, яадгийн шатаа л биз. Галын дөл өөдөө гэдэг үг байдаг биз дээ. Хамаг юмаа галд алдчихаад дараа нь баяжсан айл байдаг л биз дээ. Барцадаа гаргаж байгаа ч юм билүү.
2013-05-02
цфужэ:
ЧИ НОВШ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАТНА ДАА