Боомтын ажилтнууд амьдрах байртай болжээ
2011-11-14

Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрт Хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлнэ” гэж тусгасан. Тиймээс ойрын жилүүдэд ГИХАЭГ хөдөө орон нутгийн боомтыг тохижуулахад анхааран ажиллаж байгаа аж.  Энэ онд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажилтны амьдрах байрыг бариулж  энэ  сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээн авчээ.  Еслолын ажиллагаанд Газрын дарга Д. Мөрөн, Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат нар оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин