Мөнгөн уснаас болж зарим сургууль цэцэрлэгийг түр хаав
2013-05-06

  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын I багийн нутаг дэвсгэрт мөнгөн ус асгарсан байна гэсэн мэдээлэл энэ сарын 01-ний өдөр аймгийн Цагдаагийн хэлтэст иржээ. Үүний дагуу цагдаа болон онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард залгаж барьсан 2х4.8 метр талбайтай объектод иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Улмаар хайлуулах зуухны агааржуулалтын хоолой, гадагш гарсан хоолойн хэсэг, жанамын хажуу хэсэг зэрэгт жижиг дусал бөмбөлөг хэлбэрээр мөнгөн ус алдагдсан байжээ. Тус хэсгээс нийт 85 грамм мөнгөн ус цуглуулж авч, объектийн  ойр орчим 0-50 метрийн хүртэл зайд 12 цэгээс хөрсний дээж авсан байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын хуралдаж, аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг объектоос 150 метр зайд байрлах сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох захирамж гарган, тус аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг журамлахаар болжээ. МХЕГ-ын НТЛ-оос ахлах шинжээч Баянхонгор аймагт томилон ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар орчны шинжилгээ хийх, Мөнгөн усаар бохирдсон хөрсийг хуулах ажлууд хийгдэж эхэлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
yahaaraa baisgeed l mungun us asgarch bdag bn daa???
2013-05-06
Hulgaich:
Shuud.mniig ovoo turgen shuurhai yum bodtol yamarch ug usgiin zuruugui huuldag boloo shivde !!!
2013-05-06