Бээжин дэх бүсийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2013-05-07

  Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын Бээжин дэх Бүсийн төлөөлөгч ноён Жүзеппэ ди Винчентисийг өөрийнх нь хүсэлтээр өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенц, түүний 1967 оны протоколд нэгдэн орох үйл явцын талаар болон дэлхий даяар улам бүр даамжирч буй дүрвэгсдийн асуудлын талаар санал солилцов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин