Сэлбийн гүүрийг хаана
2013-05-07

Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн нэг талыг өнөөдөр оройноос эхлэн хаахаар болжээ. Тус хос гүүрийн өргөтгөлийн ажлыг өнгөрсөн зун эхэлж, Сансар чиглэлийн нэг талын гүүрийг засварласан. Харин өнөөдрөөс эхлэн засварын ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Ийнхүү засварласнаар Сэлбийн хос гүүр нийт 32 метр өргөн, гурван эгнээ бүхий замтай болох юм. Засварын ажил ирэх долдугаар сарын 10-нд дуусах аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
самбуу:
яг 7.10 ндаа дуусч харагдаарай .цаг агаар энэ тэр гэж баахан шалтаг тоочоод 9 сар болгоно доо харж л байгаарай
2013-05-07